“Монос” мушилзав, иргэд мурилзав

Би зүгээр ганц л юм хэлчихье, эхлэхийн өмнө. Та бүхэн манай сайт дээр “Монос”-ын нийтлэл дээр хүссэнээрээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Бид сэтгэгдлийг хаахгүй, устгахгүй. Харсан чинь харин дургүй хүрдэг байна шд, албан ёсоор уучлал гуйж байна гэнгүүтээ сэтгэгдлийг хааж нтэр. Уучлал гуйж байгаа ухаантай юм бол гуйсан шиг гуйгаад олон нийтийн сайн муу үгийг сонссон шиг сонсчих хэрэгтэй.

Хөөрхий тэр "Фенобарбитал" хэмээх эмэнд хордон хэвтэн эмчлүүлж байгаа 4 хоногтойгоос 3 сар хүртэлх 16 нярайг бодохоор нүдэнд нулимс цийлэгнээд байна. Эцэг эхийнх нь сэтгэл санаа ямар байгаа бол, хүн болох гэж ядаж байгаа юу хүсч байгаагаа илэрхийлж ч чадахгүй эмнэлгийн орон дээр тарчилж байгаа нярай хүүхдүүд тэр жижигхэн биендээ даамгүй өвдөлт, зовиурыг мэдэрч байгаа. Нярай хүүхдүүд өөрсдийг нь тарчлаачихаад уучлаарай гэж хэвлэлээр цацаж суугаа эрхмүүдийг мэдэж мэдэрнэ гэж үү? Хэнийг хохироочихоод хэнээс, хаана уучлал гуйгаад байгаа юм бэ?

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн урд “Монос”-ын аптек байдаг юм байна, Браво! Мэдээж хамгийн эрэлттэй цэгт хамгийн "том" нь аптекаа ажиллуулах биз. Яг тэнд ороод тийшээ эргээд тэр тавиураас нь тэр эмийг нь аваарай гэж жор бичиж явуулаад тэрнээсээ хувь хүртдэг эмч, эмзүйч Браво!

Эмийн маркетингийг ийм маягаар хийдэг гэдгийг би санамсаргүй ажилладаг салбарынх нь хүнээс сонсож байсан юм.

-Тэгээд яг чиний маркетингаар эм зарагдсан эсэхийг яаж мэдэх вэ. Эмчдээ яаж хувиа өгдөг юм?

-Жороор нь мэднэ шүү дээ. Эмзүйч жорыг нь хадгалж байдаг гэж тэр үед ярьж байсан санагдана.

Зөвхөн тэр аптект л наад эм чинь байгаа гэдэг зааврыг та ч гэсэн олонтаа сонссон байх. Гэхдээ бид нэг ч удаа өөр газраас эмээ авах гэж зорьдоггүй, өөр газарт ч гэсэн тэр эм байх талаар боддоггүй нь алдаа биш. Эмчид эмзүйчид тэгтлээ итгэдэг. Эмч, эмзүйч бол цагаан халадтай бурхан л гэж боддог. Мэдээж бүгд албин чөтгөр болж, нүд нь дугариг зоос болон эргэлзддэггүй.

“Монос”-ын асуудал дээр иргэд хоёр талцав. Нэг хэсэг нь манай эмийн салбарын хамаг ачааг нуруун дээрээ үүрч явдаг. Эмийн сангуудыг нь хаачихвал үхэх юм шиг зүйл ярьж байна.

Нөгөө хэсэг нь ШӨХТГ-аас “Монос”-ын бүх эмийн санг хааж байгаад алга ташиж байна. Эмийн санд ажиллаж талхны мөнгө хоногийн хоолоо олдог хүмүүсийн хувьд тодорхой хугацаагаар ажилгүй болох гэдэг үүлгүй тэнгэрээс аянга ниргэхтэй адил. Мэдээж 1990 оноос хойш үйл ажиллагаа явуулсан Монос Групп түр хугацаагаар салбарууд нь хаалгаа барих төдийд “цусаар уйлах” хэмжээнд хүртэл гарз хохиролтой учрахгүй байлгүй.

Архи, тамхи, эмнээс өөр ярих юмгүй эмнийхээ хугацаа, бүртгэлийг анхаарахгүй өөрийгөө гоодож явдаг Л.Эрдэнэчимэгт эгдүүцэж байгаагаа илэрхийлэх хүн олон байна. Бүхэл бүтэн групп уучлал хүссэн юм чинь тэр албан ёсны мэдэгдэлтэй бол ярих юм алга. Үнэхээр сайн бичиж. Гэвч агуулга, хэлбэрийн зөрчил гэж нэг юм бий. Зарим хэсгээс нь иш татья л даа.

“2014 оны 8 сарын 8 -ны өдөр Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн дэргэдэх “Монос эх нялхас” эмийн сангаас “Эмийн үйлдвэр” ХХК-ийн “Фенобарбитал” эмийг хүүхдийн тунгаар өгөх байсныг том хүний тунгаар андууран өгч, алдаа гаргасанд гүнээ харамсаж байна.
Мэргэжлийн ноцтой алдаа гаргаж эмийг буруу олгосон жор баригчийн хариуцлаггүй үйлдлийн өмнөөс Монос Группийн удирдлага, хамт олон хордлого авсан нярай, эцэг эхчүүд, гэр бүлийнхнээс албан ёсоор уучлал гуйж байна.

Тухайн өдөр  нийт 23 хүнд уг эмийг олгосон бөгөөд тус эмийн сангийн эрхлэгч маргааш нь жор баригчийн гаргасан алдааг жорын бүртгэлээс илрүүлэн, компаний удирдлагад дуулгасан юм. Компаний удирдлага тус эмийг худалдан авсан бүх иргэдтэй утсаар холбогдож, эм хэрэглэсэн 16 хүүхдийг эмнэлэгт хүргэх, эмчилгээг эхлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, улмаар 7 хүүхдийг уг эмийг өндөр тунгаар хэрэглэхээс урьдчилан сэргийлж чадсан болно” гэжээ.

Үнэн бол сайхан байгаа хэдий ч бодит байдал дээр асуудал өөр байгааг эх сурвалжууд баталж буйг хэвлэлээр бичсээр байна.

Цааш нь ““Фенобарбитал” эм нь зарим хэвлэлд бичсэн шиг шинэ эм биш бөгөөд уг эмийг “Эмийн үйлдвэр” ХХК 50 гаруй жил үйлдвэрлэж байгаа юм. Мөн зөвхөн Моносын эмийн сангаар төдийгүй Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий 1-р зэрэглэлийн бүх эмийн сангаар үйлчилдэг болно” Энэ бол бусдыгаа хөлдөө чирэх оролдлого гэдэг нь тодорхой харагдаж байна. ШӨХТГ-т тэнэгүүд ажилладаг болохоороо улсын бүртгэлгүй эм зарсныг тогтоодог юм байна л даа!

“Зарим хэвлэлээр Монос Групп нь мэргэжлийн бус залуу хүн ажиллуулсны улмаас ийм алдаа гарсан мэтээр бичжээ. Гэтэл хариуцлага алдсан жор баригч нь ЭМШУИС-ын харъяа Дархан хот дахь Анагаах Ухааны Дунд Сургуулийн эм найруулагчийн ангийг 2013 онд төгсөж эм барих лицензийн шалгалтыг зохих ёсоор өгсөн, 1 жил ажилласан туршлагатай жор баригч байсан бөгөөд тухайн өдөр цэвэр хувь хүний анхаарал болгоомжгүйгээс үүдсэн алдаа гаргасан байна” гэж цааш нь ажилтнаа бухав.

Тэр ажилтан талхнаасаа салдаггүй юмаа гэхэд нэлээд асуудалд ороогдох шинжтэй. Эцсийн дүн нь ямар байна? Монос групп буруугүй гэсэн гаргалгааг харуулахыг зорьж байна.

Тэгээд хэн буруутай юм бэ? Монос л энэ дотроос сугараад гарчихвал болох хэрэг үү? ШӨХТГ ажлаа сайн хийнэ гэж иргэд итгэж байна. Хүлээж байна. Гишүүний групп байхаар яадаг юм ер нь? Хариуцлага бүх хүнд адил тэгш үйлчлэх хэрэгтэй шүү дээ. Энгийн нэг жижиг аптект ийм асуудал үүссэн бол эзнийг нь шоронд хориод бараг шонд өлгөх байлгүй.
Монос үнэн бөгөөд шударга байвал яасан юм бэ?

У.Цахирмаа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Зочин
    тэрхүү бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах зардлыг ч төрөөс дааж, хүүгүй зээл олгож, бүх талаас нь дэмжсэний ачаар л өдий зэрэгтэй болсон юм билээ. Үнэхээр тэгэхгүй л юм бол үнэхээр Монголд үйлдвэр ажиллуулж байгаа байгууллагуудыг буянтай хүмүүс гэх үү, аль эсвэл ашиггүй байхад үйлдвэр ажиллуулаад байдаг тэнэг хүмүүс гэх үү. Хүний амьдралд алдаа, оноо дэнслэн байдаг. Энэ эм зүйчийн гаргасан алдаа Монголын бүх эм зүйчид сургамж болж үлдсэн байх. Цээжээ дэлдэж уран цэцэн үгээр хийж бүтээхийн төлөө явж байгаа нэгнээ түлхэж унагахын оронд хамтдаа эв найрамдалтай байж, хамтдаа хөгжичгөөе.
    2014 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин
    тэрхүү бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах зардлыг ч төрөөс дааж, хүүгүй зээл олгож, бүх талаас нь дэмжсэний ачаар л өдий зэрэгтэй болсон юм билээ. Үнэхээр тэгэхгүй л юм бол үнэхээр Монголд үйлдвэр ажиллуулж байгаа байгууллагуудыг буянтай хүмүүс гэх үү, аль эсвэл ашиггүй байхад үйлдвэр ажиллуулаад байдаг тэнэг хүмүүс гэх үү. Хүний амьдралд алдаа, оноо дэнслэн байдаг. Энэ эм зүйчийн гаргасан алдаа Монголын бүх эм зүйчид сургамж болж үлдсэн байх. Цээжээ дэлдэж уран цэцэн үгээр хийж бүтээхийн төлөө явж байгаа нэгнээ түлхэж унагахын оронд хамтдаа эв найрамдалтай байж, хамтдаа хөгжичгөөе.
    2014 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Хийж бүтээхийн төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа хувийн хэвшлээ бид дэмжих учиртай. Хамгийн хүнд ачааг нуруун дээрээ үүрч явдаг мөртлөө хамгийн бага ашигтай байдаг салбар бол яах аргагүй Монголын үйлдвэрүүд юм. Дан ганц үйлдвэртэй компани Монголд ашигтай ажиллаад явна гэдэг маш хицүү, бусад салбарынхаа ашгаар л үйлдвэрийнхээ тэр их зардлыг дарж явцгаадаг гэдгийг олон хүмүүсийн судалгааны ажлаас харагдаж байна. Тиймээс яах аргагүй төрөөс бодлогын зохицуулалт хэрэгтэй. Монголын үндэсний үйлдвэрийн эмээ бүртгэх л учиртай. Монголын үйлдвэрүүд хийгээд чадаад байгаа бүх төрлийн бүтээгдэхүүнийг гадаадаас оруулж ирж байгаа бол татвараа маш өндөр болгох хэрэгтэй, зарим хориг тавих шаардлагатай бүтээгдэхүүн дээрээ ч хориг тавьж чаддаг байх хэрэгтэй. Солонгосчууд богино хугацаанд ийм амжилтанд хүрсэн нууц нь яах аргагүй үндэсний үйлдвэрээ төрөөс дэмжиж, татвараас чөлөөлж, экспортонд гаргах бүтээгдэхүүний судалгааны зардлыг төрөөс дааж, тэрхүү бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах зардлыг ч төрөөс дааж
    2014 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин
    bichsn jorig anduurch ugsun gee biz dee 2 talaasaa buruuta
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • jaa
    emiin tun hemjeeg emch n l bichij ugnu shtee jor barigch teriig n olgoh l uuregteu bolohoos hemjeeg n tegj ugnu gej heleh erhgyi shtee jor bichij ugsun tsaad emch n buruutai ym bishuu
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин
    dfgdfg
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин
    test
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин
    hi
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025