Зууны манлай Л.Цогзолмаа болон АЖ Н.Сувдын гэр бүлийг Монголдоо ганцхан интернэйшнл гэр бүл гэж тодотгоод буй. Яагаад гэхээр АЖ Н.Сувдын бага хүү Т.Мөнх-Оргил нь Орос бүсгүйг амьдралынхаа ханиараа сонгосон бол. Том хүү Т.Бат-Оргилийн том охин Б.Энхзаяа нь мөн л гадаад эрийн цай чанаж хүүтэй болсон.
Хар багаасаа гадаадад ажиллаж амьдарсан болохоор тэрүү АЖ Н.Сувдын хүү, ач зээ нар нь гадаад хүмүүстэй амьдралаа холбож бүр эх орондоо суурьшуулаад байгаа билээ.
Алс холын Америкаас эрдэм өвөртлөн ирсэн тэдний хүүхдүүд бүгд салбар салбарт амжилттай ажиллаж эх орондоо ихийг хийж бүтээхээр ханцуй шамлан орцгоосон гэж болно.
Т.Бат-Оргил “Реформ” клубийн ерөнхийлөгч хийж байгаа бол удаах хүү нь Монголын амьд хөгжмийн ертөнцөд өөрийн орон зайгаа тодорхойлоод амжсан. Харин ач охин Б.Энхзаяа нь “Rosewood” ресторан нээж нөхөр Cliffe Arrand-тайгаа хамтран ажиллуулж байгаа. Хосууд сүүлийн үед урилга, заллаганд дарагдаад хаана ч хамтдаа явж харагдах болсон нь энэ.
М.Сайхан
Сэтгэгдэл (10)