Автомашины дугуйг энэ сарын 18-наас түгжинэ

НИТХ-аар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж автомашинаа байрлуулсан тээврийн хэрэгслийн дугуйг зориулалтын дугуй түгжигч ашиглан түгжих журмыг баталсан. Тэгвэл энэхүү журам энэ сарын 18-ны өдрөөс эхлэхээр болжээ.

Түүнчлэн дугуйгаа түгжүүлсэн иргэд 20 мянган төгрөгийн торгууль төлөөд автомашинаа чөлөөлж авах юм байна. Өнгөрсөн хугацаанд хориглосон газар зогссон, замын хөдөлгөөнд саад учруулсан автомашиныг ачих үйлчилгээг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс явуулж байжээ.

Харин энэ хугацаанд иргэдээс төлбөр өндөр, журмын хашаа хол байна гэх зэрэг гомдол нэлээд иржээ. Тиймээс иргэдийн гомдлын дагуу дугуй түгжих хэрэгжүүлэхээр болсон гэнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025