Халх голын ойд япон л дутуу

Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд олон ажил төлөвлөөд байгаа билээ. ОХУ-ын Дорнод цэргийн тойргоос байлдаан техник бүхий цэргийн хоёр цуваа Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2014” цэргийн сургуулилалт оролцохоор өчигдөр орос цэргүүд Монгол ирлээ. Сургуулилтад хойд хөршөөс Дорнод цэргийн тойргийн 500 орчим цэрэг болон 100 нэгж техник оролцох юм байна.

Нөгөөдөр буюу энэ сарын 15-нд эхлэх энэ удаагийн сургуулилт гурван онцлогтой. Нэгдүгээрт, хоёр талаас ороцох бүрэлдэхүүний тоог нэмсэн, хоёрдугаарт, хамтарсан сургуулилтыг анх удаа тал хээрийн нөхцөлд явуулна, гуравдугаарт сургуульд хоёр талын нисэх хүчний ангиуд оролцоно.

Орос цэргүүд Өвөр Байгалийн хязгаарт байрлалтай цэргийн тойргийн нисэх хүчний баазын “МИ-24” нисдэг тэргүүдтэйгээ оролцохоор иржээ. Түүнчлэн 152 миллиметрийн өөрөө явагч “Акация” их бууны төхөөрөмж, гэрэлт буудлагын “Гранд” тийрэлтэт систем, “Зенит”-ийн өөрөө явагч “Шилка”төхөөрөмжөө манай улсад анх удаа авчирчээ.

Харин манай улсаас Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн штаб, салбарууд үндсэн бүрэлдэхүүн болж орно. Бусад ангиас оролцох цэрэг, зэвсэг техникийн гурван цуваа Мөххэт рүү энэ сарын эхээр  Улаанбаатараас маршаар хөдөлсөн. Сургуулилтын төгсгөлд бие бүрэлдэхүүнд Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн баярын арга хэмжээ, цэргийн ёслолын жагсаалд оролцох юм.

Мөн Монголын Залуучуудын Холбоо Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төв буюу РЦНК-тай хамтран ажиллах гэрээнд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат, Улаанбаатар хот дахь ОУСТөвийн захирал Е. Г. Михайлов нар гарын үсэг зурлаа. Хоёр орны залуучуудын хооронд ойртон нөхөрлөх, соёлын солилцоо явуулах санал санаачлагуудыг эрчимжүүлэхэд цаашид хамтран ажиллахаар болжээ.

МЗХ-ны зүгээс Халх голын ялалтын 75 жилийн ойн хүрээнд ”Ялалтын төлөөх бахархалын гал” залуучуудын экспедицийг хамтран зохион байгуулах, “Байкал-2020” залуучуудын зуны зусланд монгол залуучуудыг хамруулах зэрэг хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг Оросын талтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Уг аялалд ОХУ-с 75, Монголоос 75-н залуу оролцоно гэнэ. МЗХ нь дээр энэ сарын 22-30-ны хооронд явах хүсэлтэй залуусын бүртгэж байгаа аж. Яагаад Японоос 75 залуус хамрагдаж болохгүй гэж, дайнд гурван орон оролцсон гэж санал гаргах хүмүүс ч байгаа гэнэ шүү. Манайхны сэтгэлгээ гэж ...

Н.Дарий

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (11)

  • Зочин
    Дэлхийн II дайны үед нэг өвгөн Фронтод мал бэлэглэчихээд боджээ байснаа, үгүй Сталин Гитлер 2 адилхан л байлдаж байгаа юм чинь гэж бодоод, -За Гитлер хүүд нэг ямаа өгье гэж хэлээд алуулах шахсан юм гэнэ лээ.
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • Zochin
    Oros tuslaagui hamgaalaagui bol bugdiig ni aldsan baikh bailaa. Erguu dagzaa
    2014 оны 08 сарын 14
  • zochin
    Za chi hol ochij hutsaa
    2014 оны 08 сарын 14
  • zochin
    Tusgaar togtnoloo olj ugsun ulsiig yachina gej aigaa ve. Bid Oros orond itgedeg. Harin chi Mongol huu munuu kkkkkkk
    2014 оны 08 сарын 14
  • SAMUURAI
    HEHE MUUSAIN SAMUURAINUUD OLZLOGDOGSODIIN DUREER L IREHGUI BOL YAAJ HALH GOLD OCHIH NUUR BH YUM.
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
  • mnbv
    hujaanuud jah bol
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • Монгол хуу
    Монгол Улс улсын хилээр цэргийн зэвсэгийг нэвтруулэх бол УИХ-р хууль баталж байж нэвтруулнэ гэдэггуй билуу?
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
    • zochin
      Tusgaar togtnoloo olj ugsun ulsiig yachina gej aigaa ve. Bid Oros orond itgedeg. Harin chi Mongol huu munuu kkkkkkk
      2014 оны 08 сарын 14
  • M
    ingj baihaar naad japanuudtaigaa nairsag baigaach odoo orosuud yagad ch manai tald bish shvv tsaaduulchin hunseeree boogdmol baigaa egypt china zergees eldew ymaa awna tghiin tuld chinatai nz bolno. japan ugaasaa chinatai muu haritsaatai baigaa udahgvi tsergiin deglemee ehuulh gj bna yer n chinatai baildaj magadgvi bolson. manaihan usa china orosd naidwal gazraa l bulaalgah bh da
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
    • zochin
      Za chi hol ochij hutsaa
      2014 оны 08 сарын 14
  • zochin
    manaih neleed gazar aldsan daa
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
    • Zochin
      Oros tuslaagui hamgaalaagui bol bugdiig ni aldsan baikh bailaa. Erguu dagzaa
      2014 оны 08 сарын 14
  • Зочин
    Оросууд ялж, Японууд дахин Оростой байлдаж болохгүй юм банйа гэдэгээ ухамсарлаж, харин Монголчууд Халх гол орчимын газар нутагаасаа салж Орос Япон 2 энэ дайныг зогсоосон. Үндсэндээ Монголчууд энэ дайнд газар нутагийнхаа нэг хэсэгээс салж ялагдсан юм.
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин
    яадын сайхан ялагдснаа дурсаж ирээсэй
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Япончууд ялагдсан юм чинь ялалтын баярт юу гэж ирэхэв дээ
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • зочин
    яагаад байж болохгүй гэж одоо найрамдчихсан юм чинь гурван улс дайн оролцсон уу оролцсон үнэн
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин
    ялагдсан юм чинь ирэхгүй байх өө хэ хэ жинхнэсэ жижиг дайн болох вий дэ
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • nemo
    tegeed yaponchuud ta nar end yalagdsan gej oroltsuulah uu ?!?!?!
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025