Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал буурахгүй байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна. Согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж олон иргэн амь нас, эрүүл мэндээрээ хохирч үлдсээр байгаа нь харамсалтай.
Нийслэлд сүүлийн саруудад өдөрт дунджаар 1000 гаруй иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон мэдээлэл байгаа нь нэг талаар согтуу жолоочтой “тэмцэх” арга хэмжээ үр дүнд хүрэхгүй байгааг харуулж буй юм.
Саяхан орон даяар “Аавуудын баяр”-ын өдөр тохиосон. Урьд өмнө нь Монголд тэмдэглэж байгаагүй энэ баярыг аавуудын “үнэлэмж”-ийг дээшлүүлэх зорилгоор архигүй уриан дор зохион байгуулсан гэдэг. Гэвч харамсалтай нь энэ өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцогчдын тоо өмнөхөөсөө ч нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
2014 оны наймдугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Улаанбаатар хотын хэмжээнд архидан согтуурах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсон зөрчлүүд цөөнгүй гарсан. Тодруулбал, 145 согтуу жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцжээ. Үүний улмаас 130 согтуу жолооч баривчлагдсан байна. Баяраас болж 30 хоногийн баривчилгаанд явсан аавууд олон байгаа гэнэ шүү.
Сэтгэгдэл (1)