Фэйсбүүк-ээр худал мэдээлэл тараасан иргэнийг шүүхэд өгчээ

“Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын ажилтан гурван хятад залуу нийлж хоёр охиныг хүчиндээд, тогтоол усанд хаясан” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа бичиж олон нийтийг айдаст автуулан төөрөгдүүлсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийжээ.

Дээрх мэдээллийг Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Сити төвийн дөрөвдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Вилд Дижитал” ХХК-д программист ажилтай ХУД-ийн гуравдугаар хороонд оршин суух Х гэгч нь өөрийн хуудаснаа байршуулсан болох нь тогтоогдсон байна.

Улмаар цагдаагийн байгууллагаас түүнийг дуудаж ирүүлэн мэдээллийн мөрөөр тайлбар авахад “Өөрийн ажлын өрөөний цонхоор харагдах барилгын гадна талбайд тогтсон усыг хараад найзуудаараа тоглон санаанаасаа зохиож дээрх агуулга бүхий мэдээллийг бичин, хотын төвөөрөө болгоомжтой байх цаг нь иржээ, үүнийг цааш нь шэйрлээд бусдад анхааруулна уу” хэмээн байршуулснаа хүлээсэн байна.

Тэрбээр уг үйлдлээрээ Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 т заасан журмыг зөрчсөн байх тул Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд материалыг шилжүүлэн, хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр болсон байна.

Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж, олон нийтийн цахим сүлжээнд иргэд олноор мэдээ, мэдээллээ солилцох болсон энэ үед нийгмийг цочроосон, айдас хүйдэст автуулсан, төөрөгдүүлсэн энэ мэт худал мэдээллийг түгээх нь өөрийгөө хуулийн дагуу ял шийтгэл хүлээлгээд зогсохгүй, бусдад ч муу үр дагавартай болох тул цаашид ийм асуудалд болгоомжтой хандахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025