Буянт-Ухаа цахилгаантай болно

Буянт-Ухаа орон сууцны хорооллыг бүхэлд нь цахилгаанаар хангах дэд станцын ажлын явц 90 хувьтай байгаа аж. Тус станцын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Мон энержи консалт” болон “Си эф си групп” компаниуд ажиллаж байгаа билээ.

Тэдний мэдээлж байгаагаар, Буянт-Ухаа шинэ орон сууцны хорооллын гадна цахилгаан хангамжийн үлдсэн таван ширхэг цахилгааныг дамжуулах хаалттай дэд өртөөний барилга угсралтын ажлыг удахгүй дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгөхөөр бэлтгэж байгаа ажээ. Хан-Уул дүүргийн VIII, IX, X хорооны нутаг дэвсгэрт 170 га талбайд Буянт- Ухаа хороолол баригдах юм. Одоогоор “Буянт-Ухаа” I хороолол ашиглалтад орж, 1500 айлын орон сууц бэлэн болоод байгаа билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025