“Миний ах атаман”-тай танилц

“Фантастик” продакшн болон “F” студийн авъяаслаг залуу уран бүтээлчид “Миний ах атаман” нэртэй ээлжит шинэ уран бүтээлээ толилуулахад бэлэн болоод байгаа. Уг бүтээл нь монголд төдийлөн тавигдаж байддаггүй Action drama жанраар хийгдсэн.

Залуу уран бүтээлчид монголын кино урлагт нэгэн өөрчлөлтийг хийхийг зорин ажилласан юм.  Кино зохиолыг УДЭТ жүжигчин Б.Тамир бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар нь мөн ажилласан. 2-р найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Ц.Амартүвшин /F Studio-н Захирал/ нар ажилсан. Гол дүрд: жүжигчин М.Баярбат, жүжигчин Ж.Алтаншагай, жүжигчин Э.Алдар, жүжигчин Б.Барслхагва, Б.Батболд, МУГЖүжигчин Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь, СТА жүжигчин М.Хулан, жүжигчин Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр нар тоглосон. “Миний ах атаман” есдүгээр сарын 12-ний өдөр нээлтээ хийх юм.

Мөн энэ өдөр найруулагч О.Машбат, МУГЖ Н.Батцэцэг нар АНУ-д кино найруулагчийн мэргэжил эзэмшсэн хүү М.Ивээлийнхээ хамт бүтээсэн “Цэн тогоруу” хэмээх уран сайхны үзэгчдийн хүртээл болох юм. Уг киноны зохиолыг О.Машбатын хоёр хүү М.Бишрэл, М.Ивээл нар бичсэн ба кино зураг авалтын ихэнх хэсгийг Архангай аймгийн Батцэнгэл суманд хийсэн байна.

Нэг өдөр монголын хоёр ч дэлгэцийн бүтээл олны хүртээл болох нь. Аль аль нь хүлээлт үүсгэж үзэгчдийн сонирхлыг ихэд татаж буй билээ.

Д.Сэргэлэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    hun bolgon kino hiideg boljdee
    2014 оны 08 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025