Аса хөөрхөн тамирчин бүсгүйтэй уулзсан уу?

Казахстаны тамирчин Sabina Altynbekova дэндүү үзэсгэлэнтэй учраас тоглолтонд саад болдог гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичсэнээр 17 настай охин од болсон билээ.

Энэ бүсгүй монголд ч богино хугацаанд танил болсон ба хэдийнэ ярианы нэг сэдэв болоод буй. Тэгвэл Sabina Altynbekova  аса аваргын таньдаг казакынх нь дүү аж. Түүгээр ч барахгүй уулзаж болно хэмээн аварга твиттертээ жиргэсэн байна.

Аса маань хамгийн үзэсгэлэнтэй тамирчинтай уулзах хүсэлтэй хүмүүсийн уртаас урт дугаарлалтанд дарагдах вий дээ. Дэлхийд танигдсан хүн ч аргагүй өөр юмаа гэж зарим нэг нь атаархангуй ярьж байна билээ. Мисс тамирчинтай уулзахыг хүсвэл Аса аваргад хандаарай таминь ээ.

Д.Сэргэлэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025