Архангай дугуйн замтай болж байна

Засгийн газрын 96 дугаар тогтоолын дагуу “Гудамж” төслийг энэ жилээс аймгийн төвүүдэд хэрэгжүүлэхээр болсон. Энэ шийдвэрийн дагуу Архангай аймгийн төвийн авто зам, уулзваруудыг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэж эхэлсэн. Ингэхдээ аймгийн төвийн авто замын гадна тойргийн дагуу 2.8 км дугуйн зам төлөвлөн гүйцэтгэж байгаа юм.

Монголын Залуучуудын Холбооноос өрнүүлсэн “Спирт үү, спорт уу” аяны хүрээнд “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлан хэрэгжүүлж буй. Мөн нийслэлээс гадна орон нутагт ч энэ ажлыг өрнүүлж, өнгөрсөн хавар Ховд аймагт тодорхой хэмжээний дугуйн зам тавьжээ. Энэ ажлыг Архангай аймгийн Цэцэрлэг хотод үргэлжлүүлж байгаа “Гудамж” төсөлд МЗХ талархал илэрхийллээ. Орон нутагт тавьж буй дугуйн зам аймгийн төвийн залуусын талархлыг ихээхэн хүлээж байгаа бөгөөд цаашдаа олон аймаг, сум унадаг дугуйн замтай болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэд хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025