Норагийн “шар толгойт” найз залуу

Дэлхийн хэмжээний загварын тайзан дээр алхаж, Монгол хэмээх нэрийг дуурсгаж яваа цөөн хэдэн моделийн нэг бол загвар өмсөгч Нора Дагва буюу Д.Оюунномин билээ. Тэрээр 17 настайгаасаа загварын гараагаа эхлүүлсэн бөгөөд 14 жилийг ардаа орхид байна. Монголдоо ирээд хувцас загварын салбарыг хөгжүүлэхээр эргэлт буцалтгүйгээр зорьж, UNIQUE MODELS MANAGEMENT” академийг үүсгэн байгуулж, шинэ залуу өвөрмөц дүр төрхийг гаргахын төлөө зорьж яваа. 

Монголдоо төдийлөн байдаггүй болохоор түүний хувийн амьдралын талаарх мэдээлэл хомс байдаг. Нораг олон залуустай л гэдэг. Үнэн хэрэг дээрээ тийм биш бөгөөд тэрээр хоёр монгол залуу үерхэж байж. Тэрнээсээ хойш дөрвөн жилийн турш франц найз залуутай болж хамтран амьдарч, өөр өөрийн гэсэн амбицаас болж арга буюу салсан гэнэ. Тэрээр одоогоор америк найз залуутай бөгөөд хосууд алс холоос бие биеэ санаж, утсаар ярьж, дуут мессежээр харилцдаг аж. 

Н.Дарий 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • мишээл
    Мундаг эмэгтэй шүү .Би шүтэж явдаг шүү
    2017 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин
    сайхан шүү үнэхээр гоё эмэгтэй
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025