Т.Ариунаа хөл дээрээ босжээ

Гавьяат жүжигчин Т.Ариунаа өнгөрсөн хавар хөлөө бэртээж ГССҮТ-д хагалгаанд орж удтал эмчилгээ хийлгэсний эдэст сар гаруйн өмнөөс таяг тулан явдаг болжээ. Дуучин бүсгүй хөлөө бэртээсэн хэдий ч зүгээр суусангүй. Аавынхаа төрсөн нутаг болох Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ойн баярт оролцож, ая дуугаа өргөөд иржээ. 

Энэ үеэр тайзан дээр гарахдаа тэрбээр суга таягаа тулалгүй зогсож, дахин “хөлд орсон” гэнэ. Саяхан Ховд аймагт болсон даншиг наадмын үеэр мөн дуучин Т.Ариунаа үзэгчидтэйгээ тайзан дээрээс мэндчилж, уран бүтээлээ толилуулаад иржээ. 

Дуучин бүсгүй энэ жил урлагтай амьдралаа холбож, дуулж эхэлсний 30 жилийн ойн баяраа тэмдэглэхээр зэхээд байгаа бөгөөд удахгүй бэлтгэлдээ орох аж.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бөртэ 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025