Амай Ганбууш хоёрын ижилсэл

Амай нэрээр алдаршсан Ж.Золбаяр дэлхийг тойрсон аялалчдын нэгэн болж чадсан. Тэрбээр 2005 оны дөрөвдүгээр сард Монголоос гарч, дэлхийн 69 орноор аялаад эх орондоо ирсэн билээ. Аялалаар явахаасаа өмнө Dj Амай байсан бол одоо бол аялагч, бадарчин Амай болсон. Монголдоо ирээд өөрийн аялалын үзсэн харсан, мэдэрсэн зүйлээ оюутан залууст лекц уншиж яваа. Саяхан “Танайд хоноё”  Амайгийнд зочилсон. Тэрээр “Гандирс” зочид буудалд амьдардаг аж. Тэгвэл бидний сайн мэдэх Ганбууш буюу Ган-Од ч мөн адил зочид буудалд амьдарч байсан. Ганбууш хүйсээ солиулж, өөрийгөө 18 настай онгон болсон гэж зарлаж, бүр мөсөн эмэгтэй хүн болох гэж өөрийгөө бүрэн эмчилгээ хийлгэх хэрэгтэй байгаагаа мэдэгдэж, өөрийн гэсэн орон байртай болохыг хүсэж, мөрөөдөж байгаагаа илэрхийлээд авсан. Харин бадарчин Амай эх орондоо ирээд өөрийн амьдралыг төвхнүүлэх санаатай байгаагаа ний нуугүй ярьсан. Саяхан Амай нэгэн бүсгүйтэй зургаа даруулж “шинэ амьдрал эхэлж байна, жаргалтай байна” хэмээж байсан. Төд удалгүй олны өмнө хамтдаа явж байсан. Тэрээр найз бүсгүйгийнхээ тухай огт ярилгүй, нэг бүсгүй байсан л гэж дуугарав. Ямартай ч сексийн эрэгтэй, эмэгтэй билэг тэмдэг имижтэй хоёрын амьдралын хэв маяг ч ижил байна шүү гэж нэвтрүүлэг үзсэн хүмүүс жиг жуг хийж байна билээ. Монголд Амай, Ганбууш хоёроос өөр буудалд төвхнөсөн хүмүүс бараг дуулдаагүй шүү. 

Н.Дарий 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025