“Хувьсал” продакшны хоёр дахь уран бүтээл болох “Зүрхээр наадагч” уран сайхны киноны зураг авалт дуусаж, киноныхоо дууг цацаад байгаа. Уг киноны нээлт үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй. Кино зураг авалтын үед нэг чухал зүйл бол жүжигчдийн нүүр будалт байдаг. Нүүр хувиргагч Сувдаа У.Уранчимэг, А.Ганчимэг нарыг тун ч хөөрхөн болгодог бол энэ удаад жүжигчин Д.Ганцэцэгийг халтар царайт болгочихсон байх чинь ээ.
Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсандаа “Зүрхээр наадагчийн нүүр хувиргагч Сувдааг Урнаа эгч, Ганух 2-ыг хормын дотор үзэсгэлэнтэй болгодог хэмээн тэд шүтэн биширдэг. Харин би дургүй. Хормын дотор намайг халтар болгодог болохоор нь, хэхэ. Мэргэжилдээ үнэхээр сайн хүн шүү. Баярлалаа, Сувдкаадаа” хэмээсэн байна.
Д.Ганцэцэг яг гудамжны хүн шиг харагдсанд олон хүн хирдхийнэ билээ. Хайртай жүжигчнээ хог ухдаг хүн шиг байхад хэн таатай хүлээж авах билээ.
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” дээр У.Уранчимэг хөсрийн архичны дүрийг чадварлаг гаргасан бол энэ удаад Д.Ганцэцэг гудамжны хүн боллоо.



Н.Дарий
Сэтгэгдэл (4)