Буян Жагаагийн бялзуухайнууд

"Буян" компанийн захирал Б.Жаргалсайханыг төрөөс төрсөн тэрбумтнуудын дэргэд жинхэнэ өөрийнхөө хөдөлмөрөөр хөлжсөн сүйхээтэй эр гэлцдэг. Түүн шиг тэгээс эхэлсэн тэрбумтан гэвэл УИХ-д Сайхансамбууг нэрлэж болно.

Харин энэ хоёр эрхэм нэг зүйлээрээ тун өөр гэнэ шүү. "Нарантуул"-ын босс хүүхдүүдээ хэрхэн эрхлүүлдэг тухай хэвлэлүүдээр бараг л үлгэр домог шиг юм бичицгээдэг. Бараг л дэлхийн алдартнуудын амьдардаг орд харштай эн зэрэгцэхүйц тансаг хаус охиндоо бариулж, хүүгийнхээ машины обудыг алтаар бүрсэн тухай ам дамжин ярьцгаадаг.

Харин Буян Жагаа хүүхдүүдээ өсгөхдөө хайр нь дотроо, хал нь гаднаа байдаг гэнэ. Ямар сайндаа л Англид сурдаг хоёр охиныхоо сургуулийн төлбөр, байрны түрээсийг нь өгөөд л хэрэглээнийхээ мөнгийг өөрсдөө олцгоо гэж гэдэг байна. Охид нь ч гэсэн чамбай аавын хүмүүжилтэй хүүхдүүд тул хичээлийнхээ хажуугаар айлын гэр цэвэрлэж, зоогийн газар үйлчлэгч хийгээд тун дажгүй амьдардаг гэдэг.

Авсан,аваагүй гэх олон эхнэртэй Буян Жагаа болон түүний анхны эхнэр Ч.Энхтогтох нарын том охин Ж.Мандхай хэмээх дизайнер мэргэжилтэй бүсгүй байдаг бөгөөд хийсэн бүтээлээ аавынхаа "Буян" компаниар урлуулдаг байна. Эдний хоёр охин гадаадад, хүү нь Монголд сурдаг байна.

Б.Ялгуун

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Dondog
    Jagaa ah taalagddag shuu lmao
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025