Эрдэнэ баавайн улс төрч хөвгүүд

Сайн эхнэрийн хүчээр эр хүн амжилтанд хүрч алдар цолоо мандуулж, бүр баатар болж болохын бодит  жишээ энэ цал буурал толгойтой эрхэм. Эрдэнэ баавайн буурал Э.Бат-Үүл хэмээх зодоон цохионоос ер хожидоггүй 40 мянгатын “атаман” эр  гудамжинд лааз хөшиглөж явахдаа гэргий Ч.Дэлгэртуяатайгаа учирсан тэр цагаас хойш түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөж өдгөөгийн “баатар” Э.Бат-Үүлийг бий болгох замаа нээсэн гэдэг.

Учир нь тэрээр гэргийнхээ гар дээр 100 хувь бөөцийлөгдөж өмсөж зүүхдээ хүртэл цаг ямагт эхнэрийнхээ зөвөлгөөг дагдаг байсантай холбоотой. Түүний гэргий Ч.Дэлгэртуяагийн хувьд хадам аавынхаа алдарт өгүүллэгээс санаа авч “Үүл бид хоёр” нэртэй дурсамжийн ном хэвлүүлсэн нь тухайн үедээ бестселлер болж байсан удаатай.

Түүгээр ч барахгүй “Баатар” эрийн гэргий Монголд анхны шанг татаж  “Сонор рекордс” студийг байгуулж байсан сэргэлэн хатагтай. Харин ардчилал хэмээн хэнээрхэж гэртээ ховор үзэгддэг байсан Э.Бат-Үүл одоо гурван том хүүхэдтэй өнөр бүлийн эзэн болохын зэрэгцээ их хотын утаа униар, замын түгжрэл гээд л толгойтой хэдэн “цагаан”-аасаа их ажлыг амжуулахаар цаг наргүй зүтгэж буй “Хотын дарга, Улсын баатар”.

Түүгээр ч барахгүй 40 мянгатын “атаман” гэгдэж явсан түүний найзуудын ихэнхи нь улс төрийн тогоонд хамтдаа чанагдах болсон явдал. Түүний дотроос МУ-ын ерөнхий сайд асан С.Баяр.
Тэд хоёр өөр эхээс мэндэлсэн, хоёр өөр намд харьяалагддаг нэг эцгийн хүүхдүүд гэдгийг мэдэх хүн ховор. Нэг үгээр хэлбэл монголын утга зохиолд өөрийн гэсэн том, тод орон зайг тунхаглаж, олон арван зохиол бүтээлээрээ олноо мөнхөрч үлдсэн Сэнгийн Эрдэнэ хотын дарга Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан С.Баяр нарын эцэг. Ямартаа ч энэ аугаа хүний “ген” хүчтэйг гэдгийг харуулж хоёр хүү нь Монголын улс төрийг хоёр жигүүрээс атгалцанхан суугаа.

Б.Ялгуун
/Гранд сэтгүүл №30/

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Эрхэмсэг
    Үнэн мэдээлэл бичиж бай л даа. Санжийн Баяр чинь сайхан аав ээжээс төрсөн сайн лидэр хүн шүү дээ. Юу гэж тэнэг Бат-үүлтэй нэг эцэгтэй байх вэ дээ. ААВ ЭЭЖ НЬ 2ЛАА ЭЛИТ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ.ЭЭЖ НЬ ЗАГАС ҮРЖҮҮЛЭГИЙН АНХНЫ ЭМЭГТЭЙ ДОКТОР ХҮН
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Ээлжит худлаа сенсаац
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин
    сонин юм ааа нээрээ
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • зочин
    хэхэ тийм үү ямар сонин юм бэ хоёр өөр намынх айн
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025