“Хувьсал” продакшныхан дэлгэцийн хоёр дахь уран бүтээл болох “Зүрхээр наадагч” киноныхоо зураг авалт амжилттай болж дууссан. Тэгвэл тус кино хоёр дуутай бөгөөд нэг дууг нь залуу дуучин А.Хишигдалай, “Мотив” хамтлагийн дуучин Ганбаа нар амилуулж клипний зураг авалт хийгдэж байгаа. Тэгвэл жүжигчин У.Уранчимэг, А.Ганчимэг нар маань реппер Цэцэ буюу Цэцэнбилэгтэй хамтдаа хоёрдах дуугаа амьдруулсан байна. Түүгээр ч барахгүй хоёр бүсгүй хоорондоо үгээр тулалдаж, Гануухай эгчдээ ялагдан алдаж байна билээ шүү. Нээрээ ч эгч нарыг залуу охидууд яаж “амжих” билээ. Тэдний шинэ клип хүмүүст ихэд таалагдаж зарим нь дууных нь хэсгээс аялах болж. “Зүрхээр наадагч” бүсгүйчүүддээ амжилт хүсье.





Н.Дарий
Сэтгэгдэл (1)