“Ажнай” Д.Бат-Эрдэнийн гүнж

Үзэсгэлэнт гэргий, хурдан удмын хүлэг, хөрөнгө зоорь гээд энэ эрхэмд одоо дутуу гуцуу юм үнэндээ алга. Бэлтэй эрд сэтгэл алдрах бүсгүй олон, эр хүний л хувьд түүний учирсан бүсгүйчүүд олон ч түүний сэтгэлийн мухарт Баярмаа хэмээх хатагтай хүндтэй байр суурь эзэлдэг нь топ secret ч гэлээ туйлын үнэн факт. “Хүний амьдрал яаж өөрчлөгдөж хувьссан ч анхны амьдралыг гүйцэх амьдрал заяадаггүй” гэдэг ортой үг биз.

Баярмаа бол “Ажнай”-н анхны гэргий юм. Халаас нимгэн философийн даржин багш залууг олноос онцлон сонгосон Баярмаа тухайн үеийн 40, 50 мянгатын сэхээтэн гэр бүлээс гаралтай, Москвад хэвлэлийн техникч мэргэжил эзэмшсэн элит бүсгүй байсан гэдэг. Ямартаа л анхны байрныхаа тавилгыг өөрийн мөнгөөр авч гал голомтоо бадрааж байхав дээ.

 Харин энэ бүсгүй бол тэдний гал халуун хайраас нахиалсан үр Б.Чандмань. Ээж, аавыгаа дуурайсан сийрэг толгойтой Б.Чандмань багаасаа математик, физикийн олимпиадын тэргүүн байрыг алддаггүй байсан гэдэг Улмаар МУИС-д тэтгэлгээр суралцах эрх авч, хожим Японд Засгийн газрын тэтгэлгээр мөн амжилттай суралцжээ.

Баярмааг ОХУ-д суралцахаар явсан хойгуур Б.Бат-Эрдэнэ өөр бүсгүйд сэтгэл алдарсан явдал эхнэрийнх нь чихэнд хүрснээр тэд хоёр тийш болсон гэдэг. Өөрийн мөнгөөр авсан бүх тавилгаа ачиж аваад нөхрийнхөө ээжид байрных нь түлхүүрийг өгөөд хар цагаан дуугүй одсон Баярмаагийн араас Б.Бат-Эрдэнэ тэгтлээ нэхэл дагал болж төвдөөгүй аж.

Одоогийн “MCS” группийн Ж.Од захирал залуу ахуйдаа Баярмаад сэтгэл алдарч байсан боловч Б.Бат-Эрдэнэд алдсан гэдэг. Хүний амьдрал хувь заяа гэдэг сонин, Монголын 2 тэрбумтны хайрыг татаж явсан Баярмаа бүсгүй хэн хэнийх нь ч цайг чанаж, хөрөнгөнөөс идэлгүй бор зүрхээрээ амьдарч яваа гэдэг.

Хамгийн сонирхолтой нь ноён “Ажнай” албан ёсны анхны болоод цорын ганц гэргийгээсээ одоо болтол гэрлэлтийн баталгаагаа салгуулаагүй гэдэг. Хэдэн жилийн өмнө анхны гэргийтэйгээ таараад “Ажнай”, “Хоёулаа гэрлэлтээ цуцлуулахгүй шүү” гэж хэлсэн гэж байгаа.

Бүсгүй хүний тавилан эндэхдээ амархан, эвлэхдээ удаан байдаг хойно. Баярмаа түүнээс салсны дараа ангийн залуутайгаа амьдралаа холбосон боловч бүтээгүй. Салахдаа эцэгт нь хүүхдийг нь өгч явуулахдаа “Би ямар олон эцгийн хүүхдийн цуглуулга хийх гэж байгаа биш” хэмээн түс тас хэлж байсан аж.

 Харин Баярмаа хатагтайн амьдралын ганц нар болсон Б.Чандмань охин хэдий баян аавтай ч гэлээ хааяа тун чухал шаардлага гарсан үед л замын зардал, аахар шаахар хэрэглээний мөнгө ноён “Ажнай”-гаас авна уу гэхээс баярхаж, бардах нь бүү хэл эгэл даруу, эгээтэй ээжтэйгээ ижилхэн араншинтай гэдэг. Бие даасан хэрсүү, толгой сайтай тун удахгүй докторын зэрэг хамгаалах охиндоо зориулсан супер төлөвлөгөө цуутай баян эрхэмд байгаа л байлгүй.

У.Цахирмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • уншигч
    ямар явган тэнэг юм бичдэг гар вэ
    2018 оны 01 сарын 04 | Хариулах
  • зочин
    Хүний амьдралд юу ч тохиолдож бас хэн ч ирж, хэн ч явж болно. Жирийн монгол эрд л т охиолдох зүйл тохиолдож, харин сайн хүнд сайн хүн таарч байж, Баярмаа гэж сайхан бүсгүй үнэхээр ухаантай хүн юм даа. Чандмань охин минь аав шигээ, бас ээж шигээ ухаантай хүн болсон байх гэдэгт итгэлтэй байна. Та нар минь бүгд сайхан амьдраарай.
    2016 оны 07 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Багын найзтайгаа нэг уулзах юмсан
    2014 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин
    mundag bna shu. Amjilt husie
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • bgerel
    1-р сургуулийн тооны ангийг төгссөн, улсын математикийн олимпиадын аварга болж байсан охин байна. хэрвээ би андуураагүй бол эмэгтэй хүүхэд улсын аварга болсон 2дах тохиолдол гэж байсан санагдана, тэр үед би доод ангид нь байсан. өндөр даруухан охин байсан шүү. ажил амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин
    монгол сэтгүүлч нар хүний хувийн амьдрал бодлыг өөрөөс нь түрүүлж хов жиээр дүүргэж бичих юмаа. нэгэн бол бүгд үзмэрч зурхайч нар ажиллаж байдаг юмуу? улс орны сэтгүүл зүйн салбар гэж том урсгал ард түмний оюун санааг дэвшилтэт зүйл чиглүүлэн удирдах зарчимтай байдаг гэлтэй. монголд сэтгүүл зүйн салбар гэж хов чив хор шар атаа жөтөө л дүүрэн уншихад дэндүү бохир хэллэгтэй байх юмаа. энэ салбар хэзээ нэг гайгүй хөгжинө тэр цагт л хүмүүсийн ёс суртахуун арай дээрдэх байх. энэ улс хэзээ хөгжинөө?
    2014 оны 08 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025