Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын начин Агвааны Ганбаатар агсны хөшөөг төрсөн нутаг болох Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт сүндэрлүүллээ. Монгол бөхийн дууч болсон түүний гэгээн дурсгалд зориулсан хөшөөний нээлтэд А.Ганбаатар агсны гэр бүл, найз нөхөд, шавь нар нь оролцсон байна.
Бөхөд хайртай монгол хүн бүрийн хүндлэн дээдэлж, цээл сайхан хоолойг нь одоо ч үгүйлдэг хамгийн сайн бөх тайлбарлагчийн хөшөө ийнхүү бослоо. Баян-Овоо сумын түүхт ой тохиож байгаа өдрүүдэд түүний хөшөөг босгосонд нутгийн зон олон нь баяртай байгаа ажээ.

Сэтгэгдэл (5)