Гончигоогийн гэргий “Нарантуул”-дав

Улс төрийн ертөнцийн “амьд домог” болсон Р.Гончигдоржийн гэргий Д.Хишигт хатагтайтай их хотын хаана л бол хаана таарах нь бий. Нэг их ямба зааж, намба үзүүлээд байдаггүй тун даруухан байдлаараа эрхэм түшээдийн гэргийдээс ялгардаг гэмээр юм.

Энэ удаад түүнтэй “Нарантуул”-ын дэргэд тааралдав. Харваас, зах хэсвэл ч хэсэх байрын энгийн хувцас өмсөөд зам дагуу эгнүүлж өрсөн бараа сэлтийг барьж үзэн эв нь таарвал наймаа тохирох нь уу гэмээр харагдсан. Ер нь яагаад болохгүй гэж?

Тусгай эрх ямба эдэлдэг, тусгай хүн гэж аквариумд байгаа загас шиг амьдарсанаас ард түмэнтэйгээ “их далай”-д бужигнах сайхан шүү дээ. Хэрвээ гэргий нь ийм байвал ямартай ч нөхөр түшээ нь талхны үнэ мэдэхгүй хөглөхгүй.

Угаас айл гэрийн эзэгтэй төсвөө захиран зарцуулахдаа аль болох “чанга” гартай, бага өртгөөр чанартай бараа олж чаддаг байж гэмээнэ болоод явчих нь тэр. Энэ тал дээрээ Д.Хишигт хатагтай хэнийг ч дагуулахгүй нь байна шүү.

Гончигоо гишүүн зургаан настайдаа сургуулийн босго алхаж, 16-тай байхдаа сумын сумын төвөөс хотын олимпиадад ирж тэргүүн байр эзэлсэн улаан “гавал”. Тэр үеийн хүүхдүүдийн шүтээн байсан гэдэг. Харин гэргийтэйгээ бол мөн л тооны ачаар танилцсан.

Аравдугаар ангийн сурагч байхдаа олимпиадын бэлтгэл хийхээр түүнд шавь орсноор тэдний дурлал эхэлсэн. Д.Хишигт хатагтай Киевт их сургуулт төгсөж, Эдийн засгийн хүрээлэнд ажиллаж байсан. Нэг үгээр хэлбэл бас л толгой гэж “тооны машин”. Ийм хүн нэг наймаа хийхээр гарсан бол хамгийн том дэлгүүр байтугай, хар захынхныг ч “умруулна” даа.

Д.Сэргэлэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (5)

  • uolm
    sain bn shu de.ugluu bolgon hun tsai uudag,uuntei agaar negen bn,taalagdlaa
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин
    taalagdaj bn ene chn l amidral baihgui yu
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин
    олон улсын худалдааны төв гэж том нэртэй газар чинь улсын их дэлгүүрээс том гэсэн үг биздээ. тэгэхээр авах юм их л байгаадаа.
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • zochin
    goy l bnasht
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
  • zochin
    narantuul deer ywj bj boldoggvi yumuu xvn l yum bgzde xeregte xerggvi yum niitelj bdgaa bolioch
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин
    БОЛЖ БНАЭНГИЙН БХДАА САЙХАН
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025