Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас санаачлан, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, МҮОХ, Ховд аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж буй “Ховд-2014” бага олимп өчигдөр буюу 8-р сарын 7-ны өдөр гар бөмбөг, хөлбөмбөг, жудо бөх, шатрын тэмцээнээр эхэллээ.
“Амжилтын оргил өөд хамтдаа” уриатай, Монгол Алтайн нуруунд цөөн тоотой vлдэж буй аргаль амьтныг агнуулж бус хайрлан хамгаалж есген vржvvлж дэлхий нийтэд сурталчилах зорилго билэгдэлтэй бага Олимпийн наадмын анхны медалийн эзэд өчигдөр тодорлоо. Жүдо бөхийн тэмцээн эрэгтэй 66, 73, -90, +90 гэсэн 4 жинд 70 тамирчин, эмэгтэй 48, 52, +63 гэсэн 3 жинд 40 тамирчин, нийтдээ 110 тамирчин өрсөлдсөнөөс дараах тамирчид шилдгүүдээр шалгарч, цом, медалиа гардан авлаа.

Эмэгтэй 48 кг
Алт - Г.Анужин \Цамбагарав баг\
Мөнгө - Э.Алтан-Аян \Баатархайрхан баг\
Хүрэл - Б.Оюунчимэг \Тахилт баг\
Хүрэл - А.Гулмира \Булган сум\
Эмэгтэй 52 кг
Алт- П.Оюунчимэг \Дөргөн сум\
Мөнгө- Д.Сэлэнгэсайхан \Манхан сум\
Хүрэл- О.Мядагмаа \Рашаант баг\
Хүрэл- Б.Баярхишиг \Эрдэнэбүрэн сум\
Эмэгтэй +63 кг
Алт- П.Сүрэн \Наран баг\
Мөнгө- О.Нямцэцэг \Бугат баг\
Хүрэл- О.Алтансувд \Мөнххайрхан сум\
Хүрэл- Д.Бямбадэлгэр \Эрдэнэбүрэн сум\
Эрэгтэй 66 кг
Алт- Ц.Балжинням \Баатархайрхан баг\
Мөнгө- Б.Мөнхтүвшин \Булган сум\
Хүрэл- А.Чадраабал \Буянт сум\
Хүрэл- М.Шагдар \Дөргөн сум\
Эрэгтэй 73 кг
Алт- П.Жарантай \Үенч сум\
Мөнгө- С.Очир \Дөргөн сум\
Хүрэл- Б.Батболд \Цэцэг сум\
Хүрэл- Б.Энхбаатар \Булган сум\
Эрэгтэй -90 кг
Алт- Б.Батзаяа \Мөнххайрхан сум\
Мөнгө- Г.Ариунболд \Наран баг\
Хүрэл- Б.Лхагвасүрэн \Тахилт баг\
Хүрэл- Т.Энэболд \Алтай сум\
Эрэгтэй +90 кг
Алт- Б.Анхжаргал \Булган сум\
Мөнгө- П.Ням-Очир \Дөргөн сум\
Хүрэл- М.Даваадалай \Мөст сум\
Хүрэл- Ш.Мөнх-Од \Цамбагарав баг\
Жүдо бөхийн тэмцээний медалийн эздэд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч А.Басхүү, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Ховд аймгийн Засаг даргын орлогч, Бага Олимпийн наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ч.Чинбат, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болдсүх, гүйцэтгэх захирал Х.Батболд, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Чойсүрэн нар шагналыг гардуулан өглөө. Мөн уран барилдаантай бөх, шилдэг цэвэр ялалтын эздийг эрэгтэй, эмэгтэй тус бүрээр тодруулж шагнасан юм. Ингээд шагнал гардуулах үеэр зарим тамирчдаас сэтгэгдлийг нь хуваалцсанаа хүргэе.

Жудо, эрэгтэй +90 кг, алтан медальт Б.Анхжаргал, 22 настай.
- Ховд аймагт зохиогдож буй бага олимпийн наадмын эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд аваргалсан баяр хүргэе! Аваргын төлөөх барилдаанд илт илүүрхэж алтан медалийн эзэн боллоо. Хэр олон жил жудогоор хичээллэсэн бэ?
- Баярлалаа. Жудогоор Н.Баатарболд багш дээр бэлтгэл хийж, хааяа барилддаг байсан. Энэ удаад жил гаруй хугацаанд бэлтгэл хийгээд оролцлоо. Жиндээ 6 барилдаан хийж, маш хүчтэй өрсөлдөгчидтэй таарч, аваргын алтан медаль авсандаа маш их баяртай байна. Миний хувьд Ховд аймгийн Булган сумаас оролцож байгаа. Үндэсний бөхөөр хичээллэдэг. Өмнө нь жудогийн төрөлд ямар нэг шагнал, медаль авч байгаагүй. Анх удаагаа алтан медаль авч цаашид энэ төрлөөр хичээллэх урам зориг орлоо. Энэ дашрамд ийм сайхан олимпийн наадам зохион байгуулж буй аймгийн Засаг даргын тамгын газар, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд улам их амжилт хүсье.
Жудо, эмэгтэй 52 кг, алтан медалийн эзэн П.Оюунчимэг, 17 настай.
- Аваргын алтан медалийн эзэн болсонд баяр хүргэе. Өмнө нь медаль авч байсан уу?
- Баярлалаа. Маш хүчтэй өрсөлдөгчидтэй таарч, аваргын алтан медаль авсандаа сэтгэгдэл маш өндөр байна. Өмнө нь Өмнө нь 2013 онд, 1995 оноор Самбын өсвөрийн улсын аваргаас хүрэл, 1996 оноор мөнгөн медаль авч байсан. Жудогоор хичээллээд 2 жил гаран болж байна, Н.Баатарболд багшийн шавь. Аймагтаа зохиогдож буй анхдугаар бага олимпт Дөргөн сумаа төлөөлөн оролцож байна. Бага олимпийг өндөр зохион байгуулалттай, чадалтай тамирчидтай зохион байгуулж буй зохион байгуулагчдад энэ дашрамд талархсанаа илэрхийлье.
Жудо, эрэгтэй -90 кг, алтан медалийн эзэн Б.Батзаяа, 29 настай.
- Аваргын алтан медалийн эзэн болсонд баяр хүргэе! Сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Баярлалаа. Бага олимпт Ховд аймгийн Мөнххайрхан сумаасаа оролцож, алтан медаль хүртсэндээ маш их баяртай байна. Өрсөлдөгчид маань нэлээн хүчтэй тамирчид байснаас аваргын алтан медалийн төлөө Дөргөн сумын харьяат Ариунболдтой өрсөлдөж алт авсандаа баяртай байна. Бид хоёр арван жилд байхдаа хүүхэд залуусын спартакиадад оролцож, өрсөлдөж явсан найзууд. Энэ удаад насанд хүрэгчдийн жинд өрсөлдлөө. Миний хувьд “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг 2007 онд дүүргэсэ, одоо Мөнххайрхан сумандаа биеийн тамирын багшаар ажилладаг. Бага байхдаа жудогоор хичээллэж байсны маань үр дүн өнөөдөр гарч, амжилттай барилдсандаа баяртай байна. Энэ дашрамд Мөнххайрхан сумынхаа нийт ард иргэдэд бага олимпийн баярын мэнд хүргэе!
Б.Ялгуун
Сэтгэгдэл байхгүй байна