Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Ховд-2014” бага олимпийн наадмын жудо бөхийн тэмцээн 08 сарын 07-ны өдөр Жаргалант сумын “Прогресс” сургуулийн спорт зааланд болж өнгөрлөө.

Тэмцээнээс нийт 28 медалийн эзэн төрснөөс гадна “Дайчин барилдаантай бөх”-ийн шагналыг мөн гардуулсан юм. Эрэгтэйчүүдийн -90 кг-ийн жинд барилдсан Алтай сумаас оролцогч Т.Энэболд, эмэгтэйчүүдийн +63 кг-ийн жинд Мөнххайрхан сумаа төлөөлөн барилдсан А.Алтансувд нар дайчин барилдаантай бөхийн шагналыг хүртлээ.
Харин шилдэг цэвэр ялалтын шагналыг эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Жаргалант сумын Цамбагарав багийн тамирчин Г.Анужин хүртсэн бол эрэгтэйчүүдээс +90 кг-ийн жинд хүч үзэж алтан медалийн эзэн болсон Булган сумын тамирчин Б.Анхжаргал гардан авсан юм.
Б.Ялгуун
Сэтгэгдэл байхгүй байна