“Hot spot”, ZZ хоёр хоёулаа улаан даашинзтай бүсгүйд нугасгүй юм гээч. Бас хоёул тун удахгүй аав болох гэж байгаа үедээ бидний дуранд өртсөн юм. ZZ-гийн хувьд дуучин Мартатай нэг үе ихэд дотно үерхэж байсан. Урлагийн ертөнцөөс төрсөн сайхан хосыг салахад халаглах хүн ч олон байсан байх.
Рок поп ертөнцийн хамаг л хит дууг зохиож тун мэдрэмжтэй ханддаг ZZ амьдралын ханиараа ийм бүсгүйг сонгожээ. “Hot spot-ын Н.Наранбаатар “Киви”-гийн Укатай нэг хэсэг “хардуулж” байсан бол аль хэдийнэ ирээдүйн ханиа сонгосон байсан байна шүү.
Тус хамтлагийн “мотор” продюссер Б.Наранзун БСШУ-ны яаманд Соёл, урлагийн бодлого хэрэгжилтийн газрын даргаар томилогдсон биш тэдний уран бүтээл үл ялиг зогсонги байдалд ороод байсан. Гэсэн хэдий ч энэ хугацаанд хувийн амьдралаа төвхнүүлж, ар талаа бат болгосоныг үзэхэд Н.Наранбаатар аргагүй л хувийн зохион байгуулалт сайтай юм гээч.
Н.Дарий
Сэтгэгдэл (1)