Алдарт аавын I одонгийн болзол хангагчид

Манай нэртэй улс төрчид, УИХ-ын гишүүд, урлаг, спортын алдартнууд анхны эхнэрүүдээ амьдрал дундаас гээж, ахин нэгийг сонгож дахин даварч гуравдагч, дөрөвдөгч, тавь дахь гэж хөвөрсөөр сүүлдээ тэдний амраг, авааль гэж ялгаж салгах бэрх болоод буй нь үнэн. Тэдний авааль, амрагуудаас мэндэлсэн үрсийг тоочвол Монголын үрс маш олон болж байгаа нь мэдэгдэнэ.

Өөрсдөө бус анхны, авааль, хоёр дахь, гурав дахь авхай нараараа өсгөж өндийлгөж байгаа хэдий ч ихэнх нь эцгийн үүрэг хариуцлагаа умартаагүйд л баярлахаас.

Хоёр эхнэртэй байхыг хууль санаачлаад хань ижилдээ хаягдаж хоцорсон ховсчин С.Хүрэлбаатар, Дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэн тун ч нарийн тооцоо хийж, нэг эрд 2-3 эмэгтэй ноогдож буйг барим тавим мэдээлж, тийм ч учраас хүүхнүүдээ харьд алдахгүйн тулд тэжээж чадаж байвал хоёр эхнэртэй байхыг хуульчилъя гэж байсан цаг саяхан.

Хэдийгээр энэ хууль ажил хэрэг болоогүй ч бодит амьдрал дээр хоёр байтугай гурван эхнэр зэрэгцүүлээд “давхиж” буй нэр нөлөө бүхий улс төр, бизнесийн эрхмүүд цөөнгүй байдгийг бид мэдэх болсоор удаж байгаа.

Тэднийг жаатай эрс гэх үү, жудаггүй эрс гэх үү, эрхэм уншигч авгай таны сонголт биз ээ. Бид зөвхөн мэдээлэх үүрэгтэй билээ л. Аавуудын баярын өдөр энэхүү аавуудыг онцлон уншигч та бүхэнд хүргэж байна.

Ингээд АЛДАРТ ААВЫН болзол хангагч олны танил эрхмүүдтэй танилцъя.

Алтны магнат биш алдарт аав
“Алтны магнат” хэмээх өнө мөнхөд дагалдах албан бус тодотголтой, Монголын толгой баячуудын нэг Ц.Мянганбаяр толгой эргэм их хөрөнгө мөнгө гэхээсээ илүү залуу амраг  хүүхнүүдээр алдаршиж орхисон нэгэн. Сайнтай нь ханилж, сайхантай нь амраглаж, авсан аваагүй амрагууд гээд түүний нэр холбогдсон хүүхнүүдийн тоо алдагдах дээрээ тулж байгаа гэж болно.

Анхны гэргий Б.Болороосоо хоёр хүүхэдтэй Монголын “Дон Жуан” Мянгаа ноёнтон албан бус тоогоор бидний мэдэх 7 хүүхэдтэй гэсэн тооцоо одоогоор гараад буй. Үнэндээ бидний мэдэхгүй, бурханаас ч хүртэл нууж явдаг хүүхдүүд нэг бус байдгийг ойр эх сурвалж нь мэдээлдэг.

Үүнээс харвал Мянгаа ноёнтон авсан, аваагүй хүүхнүүдийн тоогоор ч тэр, хүүхдүүдийнхээ тоогоор ч тэр Монголын “Алдарт аав”-ын I одонг авна. Инээдтэй ч гэмээр, итгэхэд угаас бэрх нэг явган яриа байдаг нь газар ус хөндөж, лус савдаг хилэгнүүлж ирсэн нүгэл хилэнц нь зөвхөн хүүхнүүдийг баярлуулж, байр, машинтай болгосноор нимгэрнэ гэж нэгэн ламхай айлдсанаас хойш ноён магнат ийм замд эргэлт буцалтгүй шуударсан гэх яриа. Үнэн биш л байгаасай даа.  


Мянгаа хүүхнүүдээрээ, Женко хүүхдүүдээрээ уралдана

Анх савхин дээл оёж, нөхөртэйгээ хамт өдөр шөнөгүй зүтгэж өнөөгийн “Женко” группын үндэс суурийг тавилцсан анхны гэргий Ц.Энхтуяа нь Х.Баттулгад хоёр охин, нэг хүү төрүүлж өгчээ. Харин хоёр дахь гэргий Анжелика нь дэрсхэн дөрвөн хүү төрүүлж өгсөн. Ээжтэйгээ оросоор, аавтайгаа монголоор ярьдаг хөвгүүддээ Х.Баттулга сайд амь шигээ хайртай гэнэ лээ.

Ингээд хоёр бүсгүйгээс нийт долоон хүүхэдтэй ноён “Женко” Ц.Энхтуяа хатагтайн ууган хүү Б.Жавхлантай нийлүүлээд тооцвол 8 хүүхдийн аав, алдартаар барахгүй алдарт аав. Хамгийн гол нь хичнээн салж, нийлсэн ч тэрээр эхнэрүүд болоод үр хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулж, эцгийн үүргээ онцсайн биелүүлж яваа нэгэн. Ёстой чадаж байгаа юманд аргагүй гэгчээр сайн генээ аль болох чанаржуулан олноор үлдээх чин зорилгыг ноён сайд баримталдаг гэсэн шүү. Ийн Мянгаа хүүхнүүдээрээ, Женко хүүхдүүдийнхээ тоогоор дөрөө нийлүүлэн ижилсэж явна.

Олон эхнэртэй байхын “буян”

“Буян”-гийн Жагаа гэдгээрээ нэр цуутай Монголын зартай жентельмэн Б.Жаргалсайхан нэгэнтээ хүний өөрийн нийлсэн 6 хүүхэдтэй хэмээн сонгуулийн сурталчилгааныхаа үеэр ам алдаж байсан удаатай. Тэр цагаас хойш дуучин бүсгүйтэй амраг сэтгэл нийлж, өөрийг нь өвчсөн мэт хүүтэй болсон гээд тооцвол хэдийнэ 7-гийн тоонд хүрсэн байх магадлалтай.

Лав бидний мэдэх гурван бүсгүйгээс зургаан хүүхэдтэй. Хэзээ ч нууж, далдалж яваагүй хоёр гэргийтэй.

Жигтэйхэн эв найртай гэргий нар нь Жагаагийн найдвартай ар тал нь болдог. Харин хэнз үрийн зулай үнэрлүүлсэн дуучин  П.Өнөржаргал түүнд отгон хүүг нь тэврүүлж нялхаруулсан. Мөн л Женко шиг авсан аваагүй, авааль гэргий нарынхаа хүүхдүүд болон аж амьдралд нь гар татдаггүй “Буян”-гийн буянлаг ноёнтон гэж түүнийг нэрийдэж болох юм.

“Буян” хэмээх бизнесийн вант улсыг өөрийн гараар барьж босгочихоод гэнэтхэн улс төрд орсон ноён жентельмэн чөлөө завгүй улс төрөөр өвчлилж байсан цаг саяхан. Женкогийн араас Мянгаа ноёнтонтой энэ зэрэгцэн  “Алдарт аав”-ын I одон энгэртээ гялалзуулах л хүн.

Аавын уралдаанд ч аваргална

Даян аварга А.Сүхбат Монголын хамгийн олон хүүхэдтэй бөхөөр тодроод буй. Орчин үед хамгийн ихдээ гээд таван хүүхэдтэй айл өнөр олуулаа гэх тодотгол авах болсон бол Даян аварга маань долоон хүүхэдтэй гэсэн тооцоогоор Ц.Мянганбаяр ноёнтонтой ана мана үзэлцэж байгаа юм.

Зууны манлай бөх Х.Баянмөнхийн охин Б.Баясгалангаас гурван хүүхэдтэй болсны дараахан түүний дараагийн сонголт нь гэрийн үйлчлэгч бүсгүй. “Ноёд” компанийн захирал Д.Буяндоржийнд гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан Содоо гэх бүсгүйгээс тэрбээр хоёр хүүхэдтэй гэдэг.

Бөхийн удамт энэ бүсгүй аваргыг нэг хэсэг цагаан хоолонд оруулж, ахуй амьдралынх нь хэвшлийг өөрчилж чадсан ч гэлээ сэтгэлийг нь аргамжиж чадаагүй хэмээн ойр дотныхон нь шивэр авирхийдэг.

Өдгөө албан бус тоогоор гурав дахь эхнэр Н.Гарамхандаасаа долоо дахь хүүхдээ өлгийдөн аваад буй. Аваргаас үе мултарсан бага хатан Н.Гарамханд ийнхүү аваргад хоёр дахь үрийн зулай үнэрлүүлж, Мянгаа ноёнтныг бут цохиж “Алдарт аав”ын I одонг нэр төртэйгээр гардан авах эрхэм алдрын эзэн болоод байгаа юм. Энэ бүхний эцэст анхны эхнэр Б.Баясгалан нь нөхрөө өмөөрч “Миний нөхрийн генийг авч үлдэх гэсэн эмэгтэйчүүдийг би буруутгахгүй” хэмээсэн нь агуу их уучлал гэхээс өөр юу гэх билээ.

57-тойдоо удам залгах хүүтэй болсон “Алдарт аав”

Сэтгүүлчийн ширээнээс улс төр лүү эргэлт буцалтгүй хөл тавьсан экс ерөнхий сайд асан С.Баяр Монголын улс төрийн томоохон кадруудын нэг. Хувийн болон хувьсгалын ажил амьдрал нь тун ч адармаат адал явдалтай сайд асны анхны гэргий О.Гэрэлтуяа түүнд гурван охин төрүүлж өгчээ.

Харин түүний дараагийн сонголт нь цагтаа Монголын улс төр, парламентыг бужигнуулж, эмэгтэй улс төрчдийн зангараг зааж явсан Х.Хулан хатагтай охин Дарьяаг төрүүлж өгсөн.

Хаа ч явсан С.Баяр охидууд гэргий нараа хайр халамжаар дутаадаггүй гэнэ лээ. Хоёр ч эхнэрийн нүүр үзэж дөрвөн охинтой болсон ноён экс сайд хамгийн сүүлд гурав дахь гэргий Ариунсувдаасаа нуган үр тэвэрч, жар дөхсөн насны наранд магнай хагартал баярласан нь саяхны явдал.

Тавин долоотойдоо нэгэн насаараа хүсч мөрөөдөн, сүслэн гуйсан голомт залгах хэнз үр нь С.Баяр ноёнтны өвчин хууч, улс төрийн стресс бүхнийг мартуулж, дахин төрүүлсэн гэдэг. Охинынхоо хүү Нацагийг өөрийн нэр дээр өсгөж, голомт юугаа өвлүүлэхээр зэхэж байсан тэрээр үзэсгэлэнт залуу гэргийгээ АНУ-д амаржуулсан бөгөөд Нацаг хүүгээ дүү дагуулсанд ихэд билэгшээж байгаа гэнэ лээ.

Д.Баттөрийн гранд амьдрал

“Жигүүр гранд” группын ерөнхийлөгч ноён Д.Баттөрийн хувийн амьдрал тийм ч нээлттэй биш. Шаггүй сайн барилгачингаас гадна мундаг сайн хөгжмийн зохиолж Д.Баттөрийн хувийн амьдрал яг л кино шиг, дуу шиг гэхэд хилсдэхгүй.

Анхны гэргий Сувдаагаасаа хоёр охинтой бол дараагийн гэргий Н.Эрдэнэтунгалагаас гурван хүүхэдтэй.

Өдгөө 60 насны босгыг алхах гэж байгаа Д.Баттөр ноёнтон ач нартайгаа зэрэгцүүлэн нялх үрсийнхээ дуунд ч уярсан. Үе мултарсан гурав дахь гэргий Ононгоосоо хэнз хүү, охин хоёртой гээд бодохоор 8 хүүхдийн тоо гарна.

Түүнийг дахин нэг бүсгүйтэй учир ургуулж, амьдрал зохиосон гэх шуум тархаад уджээ.

 

 

Бужигнуулдаг С.Болдсайханы бужигнасан хүүхдүүд

Их хуралд нэр дэвшихдээ сонгуулийн сурталчилгаагаа 00-ын цаасан дээр хэвлүүлж байсан энэ эр албаны салбарт ч, амин хувийн амьдрал дээрээ ч ёстой бужигнуулж ирсэн “товариш”. Ёо ёогоо ч эмчилнэ, нийтлэл ч биччихнэ, улс төрд хөл тавиад, их хуралд ч тоосоо өргөчихнө, телевизээр нэвтрүүлэг ч хөтөлчихнө, адаг сүүлд нь эмнэлэг толгойлж байна.

MCS-ийн хөрөнгө оруулагчдын нэг Д.Энхцэцэг хатагтайтай суусан биш анхны бэлэг нь жийп байсан бол өдгөө бүхэл бүтэн Сонгдо эмнэлгийг авсан тэрээр энэ эмэгтэйтэй суухаасаа өмнө ёстой бужигнуулж, бутаргаж явсан намтар түүхтэй.

Түүнтэй нэр холбогдож, дэр нэгтгэж байсан бүсгүйчүүдийн тоо ч их. Тэднээсээ төрүүлсэн хүүхдүүдийн тоо хэдийнэ долоод хүрсэн гэж байгаа. Харин хүчирхэг хүүхнүүд эрчүүдийг хэрхэн номхотгож болдгийг харуулсан ноён генералын дүү Д.Энхцэцэг хатагтай С.Болдсайхан эмчийг харин ч нэг хүмүүжүүлсэн дээ. Түүний энгэр алдарт аавын нэгдүгээр одонг өгөх гавьяатай.

Аглуугийн алаг нүднүүд зургуулаа

Хэдий алдарт аавын нэгдүгээр одонгийн зэрэгт хүрэхгүй ч гэлээ алаг нүдэн Аглуу зургаагийн зургаан хүүхдээр Монголын үрсийг маш олон болгосон жаатай эр шүү. Анхны албан ёсны гэргийгээсээ өмнө Дорнодод хайр дурслалын романс хэлхэж явсан бүсгүй нь түүний анхны хүүхдийг төрүүлсэн гэдэг.

Дараагийн эхнэр Уянгаасаа хүү, охин хоёртой бол одоогийн гэргий нь алаг нүдтэй хөөрхөн охид олныг төрүүлж өгчээ. Хамгийн үнэлүүштэй нь тэр хүүхдүүдээ хаана ч, хэнээс ч нуудаггүй.

 

 

 

 

 

Ө.Сайхан     

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • kkkk
    Mgl-d ger bul salalt ih ba l gd bdg deedsuud ni uursduu iim banzal yum chini yu gej uursdiiguu changalsan huuli gargahaw de.uursduu arai ch de l yum ba shd.biee zasaad turuu zasdag biz de ug ni
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Анужинг дагуулж ирнэшд явж байгаа гэсн
    2014 оны 08 сарын 11
  • taalagdlaa..
    battulga daraagiin erunhiilugch bolbol ali ehneree daguulj ireh bol gedeg l nadad sonin bn.Anjelina gedgiig ni yadaj 1 udaa harsan hun baidag bolov uu.uul ni Battulgiig demjdeg l de...jaahan tiimhen l medee bn...Gehdee bugdiig unshihad sonirholtoi bailaa.Daraa olon duu.huuhed shigee zaluu amragtai huuhnuudiig bichvel sonin bn da.burneebayar,uranchimeg,odnoo,chuluuntsetseg,.....geed l ursana shu de
    2014 оны 08 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Анужинг дагуулж ирнэшд явж байгаа гэсн
      2014 оны 08 сарын 11
  • zorigoo
    sain saihan aavuud uch tuchnuun baihad iim balai zavhai yumnuudug aldart aav bish boovooroo hunii daa yalanguya emegteichuudiin amidraLAAR TOGLOJ NUGUL UILDEGCHID GEMEER
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
  • hey
    Ene zaluuchuud olon emegteid taalagdaj bgaa ni yuu ni buruu yum be? Tegeed ch odoo tsagt huuhed gargahiig eregtei hun shiidehees iluu emegteichuud henees huuhed gargahaa shiidej bn. Tegeheer ene hunii geniig avch uldie gesen emegteichuudiin bodol bh aa. Emegtei hun bur oirtson zaluuchuudiinhaa huuhdiig gargahgui l bgaa biz dee...
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
  • oyuna
    ene heden zugaa tsengel hooj end tendgui uree tsatsan banzaluudad yu gej odon uguh ve de. Harin yal torguuli onoovol taarna. Tsaana chini ger bulee anhnaas ni zov songoj tolovlj neg ehneriinher ochnoon saihan ur huuhdiog toruulj osgoson jinnhene aldart aav boloh saihan aavuud zondoo bna. Ene zavhaichuud ur huuhdee hun yaj osgodogig medehgui l bgui yu. Heden haltar tog chuluudchaad teriigee ur huuhdee humuujuulden gj bodood bga yumuu? Huuhdiud chini t bolood yag l aaviigaa duuraina. Etseggui osson huuhed tom bolood bas dergedehee zovoono. Udahgui salna. Idral iim mayagar urgeljled. Aaviigaa duuraina da hoorhii Huuhdiin buruu bish ! Olni tanil erhmuudee niigemd zovoor ulgerlen amidraarai. Setguulchid helehed iimerhuu niigmiin shaaruudiig buu bichij bai.saihan aavuudiig ilj bicj!i
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • зочин
    завхай зайдан, эхнэр хүүхдийнхээ сэтгэлийг шархлуулсан хөгийн арчаагүй адгийн шаарнууд дүрээрээ байна даа..
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • zochin
    Сонирхолтои юм бна даа
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Түй, өчнөөн сайхан олон хүүхэдтэй аавууд байна, очиж очиж энэ хэд байхдаа яахав дээ,
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин
    монголын үрс маш олон болох болтугай. монгол эрчүүд минь эхнэрдээ гэр бүл халамжтай байгаарай. эмэгтэйчүүд бид чинь та нарыгаа л жаргаах гэж гүйсээр байгаад өөрсдийгөө ч мартах цаг их байдаг юм шүү. эхнэрүүдээ дандаа инээмсэглүүлж амьдарцгаая.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • боожгий
    Тархи нь биеээ биш боожгий нь удирдаад ирэхээрээ ийм болдог юм даа Засаг гэж засаг нээрээ амьдрал дээр эмэгтэйн тоо толгой давж байгаа нь үнэнээс хойш 2 - 3 эхнэр батлах байсан Учир нь ядаж хүүхэд эцэггүйдэхгүй эрчүүд нууж зовохгүй эмс тэжээлгэх нь хуулийн баталгаатай болно
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • бүяка жакий тука нар нь
    зүгээр л 2 эхнэртэй хууль баталчих тэгээд л болоо үүрэг хариуцлагыг нь толдорхой заагаад болоо юунд олон юм бичдэг гарууд вэ. хүүхэд өнчирөхгүй эцгүүд ухамсраараа үүргээ билүүлээд л явна тэгж гэмээн монгол газар нутгаа хамгаалж эрдэм боловсролтой ухаантай амьдрана
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин
    aavuudiin bayariin mend hurgie dee
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Аглуугийн анхны хүүхэд нь Хөвсгөл биш, Дорнодынх шүү дээ.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025