Соёл, спорт, аялал жуулчлалын яам, МҮОХ, Ховд аймгийн ЗДТГ, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас хамтран зохион байгуулж байгаа “Ховд-2014” бага олимп өнөөдөр гар бөмбөг, хөлбөмбөг, жүдо бөх, шатрын тэмцээнээр эхэллээ.
Амжилтын оргил өөд хамтдаа уриатай, Монгол Алтайн нуруунд цөөн тоотой vлдэж буй аргаль, амьтныг агнуулж бус хайрлан хамгаалж есген vржvvлж дэлхий нийтэд сурталчилах зорилго билэгдэлтэй бага Олимпийн наадам техникийн зөвлөгөөнөө хийж, баг тамирчдаа бүртгэн тэмцээн уралдаанаа ийнхүү эхлүүллээ.
Ховд аймгийн 17 сум, аймгийн төвийн 12 багийн 1500 гаруй тамирчид 286 багц медалийн төлөө 4 өдрийн туршид өрсөлдөх юм. Бага олимпийн наадамд 70 гаруй шүүгчид ажиллах ба зохион байгуулалтын асуудалд 400 гаруй хүн оролцож эв нэгдлийн баяр болсон их спортын наадмаа амжилттай зохион байгуулахаар ажиллаж байна.
Волейбол, жүдо, шатрын тэмцээн эрэгтэй, эмэгтэй төрлүүдээр болох бөгөөд аймгийн төвийн ЕБС-ийн спорт заалыг түшиглэн зохион байгуулж байгаа бол хөлбөмбөгийн тэмцээнийг Хүүхдийн паркийн хөлбөмбөгийн ногоон талбайд эхлүүллээ. Өнөөдөр Ховд хотын төв цэнгэлдэх хүрээлэнд 20 цагаас олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаа болох юм.
Д.Цэгц
Сэтгэгдэл байхгүй байна