Төр, нийгмийн зүтгэлтнүүдийг нутаглуулдаг Алтан- Өлгий дэх оршуулгын газрыг сул талбай байхгүй болсон тул дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох пшйдвэрийг нийслэлийн удирдлагууд саяхан гаргасан. Улсын онц, чухал объектийн жагсаалтад багтдаг байсан уг оршуулгын газрыг Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолоор жагсаалтаас хассан бөгөөд харуул хамгаалалтыг нь нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” түр хариуцаж байгаа аж. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын явцыг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаагаас тодруулахад Засгийн газрын шийдвэрээр хаасан энэ газрыг тохижуулан, зүлэгжүүлж, мод тарихад бурхан болоочдын ар гэрийнхэн нь бидэнд туслаасай гэж хүсэж байна. Үүнээс гадна Оросын Элчин сайдын яамтай хамтран, Орос оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгохоор ярьж байгаа. Энэ хоёр газрыг зөвхөн цэцэрлэгт хүрээлэн бус буяны томоохон газар болгохоор гадна талаар нь хэрэм барьж, дотор талыг нь зүлэгжүүлэн, мод тарьж тохижуулах юм. Өөрөөр хэлбэл, Далан давхарын цэцэрлэгт хүрээлэн шиг шарил хөндөх- гүй, зөвхөн орчныг нь тохижуулан, буяны газар болгоно. Алтан-Өлгийг тохижуулах зардлыг хотын захиргаа гаргаж, арчлалтыг нь ар гэрийнхэнд нь хариуцуулах төлөвлөгөө- тэй. Төлөвлөлт, судалгааг нь өдгөө нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрынхан хийж байгаа” гэв.
Н.Солонго
Сэтгэгдэл байхгүй байна