“Хүүхэнддэг” Х.Билэгжаргал Н.Наранбаатарт тоогдов

УДЭТ-ын найруулагч, Төрийн шагналт Н.Наранбаатар удахгүй дэлгэцийн гурав дахь бүтээлээ хийх гэж байна. Хоёр жил гаран бодсон зохиолоороо кино хийх болсон талаараа тэрээр ярьсан байна. Зураг авалт нь энэ сарын 15-нд эхлэх юм. 

Кинонд гурван үеийн амьдралыг харуулах тул жүжигчдийн сонголтоо нас бүрт өөр жүжигчин тоглохоор бодож хийжээ. Эмэгтэй гол дүрд “Мөрөөдлийн театр”-ын О.Дөлгөөн, эрэгтэйд Х.Билэгжаргал, Ж.Мөнгөнсүх нар тоглох аж. Харин дунд үеийн эрэгтэй гол дүрд О.Гэрэлсүх, С.Болд-Эрдэнэ нар тоглох аж. Эмэгтэй гол дүрд Р.Анхнямыг тоглуулахаар төлөвлөсөн байна. Ахмад үеийнхэд Н.Батцэцэг, Ц.Төмөрбаатар нарыг тоглуулахаар санал тавиад байгаа юм байна.
Жүжигчдийн баг нь тун сонирхолтой бүрдсэн Н.Наранбаатартын бүтээлийг үзэгчид тэсэн ядан хүлээх нь дамжиггүй. Мелодрам чиглэлийн артхаус буюу жүжигчдийн ур чадварыг илүү харуулсан бүтээл хийхээр төлөвлөж байгаа аж.

Сүүлийн үед эхнэр, хүүхдээсээ өрх тусгаарласан гэгдээд буй Бэки ямартай ч шинэ уран бүтээлд сонгогджээ. Шинэ амьдралын хэв маяг шинэ уран бүтээлтэй түүний амьдрал шинэ бүхнээр дүүрэн байх шиг. Ямартай ч жүжигчний хувьд бас ч гэж хоосонгүй болохоо харуулсан тэрээр чадварлаг найруулагчийн нүдэнд торсон нь алдаж болохгүй завшаан биз ээ. 

Д.Сэргэлэн 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Zochin
    Ene zaluud yamar buruu bh ve. Uuriin chadlaas ilyy ehner avahaar ingej l duusna l da. Harin ch uruvdmuur zaluu
    2014 оны 08 сарын 07 | Хариулах
  • Zochin
    Ene zaluud yamar buruu bh ve. Uuriin chadlaas ilyy ehner avahaar ingej l duusna l da. Harin ch uruvdmuur zaluu
    2014 оны 08 сарын 07 | Хариулах
  • Zochin
    Ene zaluud yamar buruu bh ve. Uuriin chadlaas ilyy ehner avahaar ingej l duusna l da. Harin ch uruvdmuur zaluu
    2014 оны 08 сарын 07 | Хариулах
  • Zochin
    Ene zaluud yamar buruu bh ve. Uuriin chadlaas ilyy ehner avahaar ingej l duusna l da. Harin ch uruvdmuur zaluu
    2014 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Naranbaatar bainga l Bold-Erdeniig songood baih yum bol udahgui tanii jujig kinog hen ch uzehee bolih n gartsaagui. Mundag geed l bainga 1 huniig bainga buteeldee oruulad bval ter buteel sain bolno geheesee iluu utgagui 1 heviin gesen ner zuuh biz
    2014 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин
    ene zaluu erdoosoo taalagdahgui bgaa yumdaa Anhmaa yaj iim teneg zaluug toovoo
    2014 оны 08 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025