Энэ юу вэ? Эвэртэй туулай

Өдөр болгон тайзны будалттай, өнгө үзэмж төгс хувцаслаж хүүхэлдэй шиг хачин гоё амьтан явах хэцүү л байдаг байлгүй. Хэдий урлагийн, олны танил байлаа гээд адилхан л хүн юм чинь хааяа гэнэ алдаж л таарна. Очиж очиж яг зохисгүй хувцасласан үедээ гэрэл зурагчинтай таарч л байдаг. Азгүй ч гэмээр юм уу даа. Энэ үед тэдний яг “час өдөр” байсан байх даа. Бидэнд зураг нь байна уу, байна. Байгаа юман дээр багахан хачир нэмлээ. Сонжоорой. 

МУГЖ Б.Сарантуяа хүннү загварын дээл ид моодонд орж байгааг соргог мэдэрч. Гэхдээ яг ийм саарал өнгөтэй, дээрээс нь барын эрээн хээтэй нь бол ховор тохиолдох байх.

Их л гаж дизайнер түүнийг олноос онцгой болгох гэж гараа гарган урлаж дээ. Хар саатай зузаан тирко, барын эрээн саарал гутал бүгдээрээ хэт эрээн мяраан юм.

Энэ хавиараа хэд алхахад нүд эрээлжлэх шинжтэй. Манай үндэсний дээл, хувцасанд барын эрээн хээ яг хэзээнээс моодонд орсныг оноож хэлэхэд хэцүү юм. Нүдэнд дасаж өгөхгүй загвар байна даа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Топ модель Д.Болормаа яагаад ч юм шилэн триконоос татгалзчихаж. Гэхдээ энэ энгийн ч нэг тайз биш шүү.

"Гэгээн муза” шагнал гардуулах ёслолын арга хэмжээн дээр топ маань ийм хувцаслалттай ирсэн байх юм.

Хөвөрсөн шилэн оймс, халцарсан хумсны лаактай явж болохгүй зэргийн наад захын ойлголтоос хальсан мэдрэмжтэй хатагтай магадгүй энэ үед бага зэрэг жиндсэн юм болов уу даа. Эсвэл залхуурсан ч байж болох.

Түүнээс топ байтугай тооны багш ч ийм тайзан дээр тоостой хавар намрын гутал өшиглөж, “эмээ” трикотой гарахгүй дээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэзээд өнгөлөг, амтлаг, исгэлэн “Киви”-гийн хамгийн содон “амт“ Ука үргэлж дэгжин байдаг. Яг энэ хувцаслалт нь харин гярхай нэгний нүдэнд өртөхгүй байхын арга алга.

Хар торон трикон дээр өмссөн сандаал нь нэлээд “эрт галав”-ын гэмээр загвартай юм. Магадгүй энэ үед санамсаргүй буруу гутлаа цүнхлээд ирсэн ч юм уу, бүү мэд л дээ.

Бидний мэдэх Ука иймэрхүү гэнэн алдааг тэр тусмаа хувцаслалтан дээрээ санаатай гаргаагүй гэж найдья.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Мөнгөнзул ер нь улаан өнгөнд “нугасгүй” юм шигээ. “Дүүлэн нис” киноныхоо нээлтэн дээр гал улаан даашинз намируулан ирж байсан.

Харин энэ бол шагнал гардахдаа өмсөж ирсэн бас нэг “улаахан” нь. Дээр нь торон бээлий нь нэмэгдээд хэт секси биш байна гэж үү.

Уг нь ч секси имиж бас ч гоё тодотгол. Гэтэл энэ хээтэй улаан бээлийг секси гэхэд ч хэцүү, болхи ч гэмээр юм уу.

Ийм маягийн даашинзыг ер нь хаана ч өмсмөөр юм бэ дээ. Шагнал авах хүний хувцас лав биш. Хэт илэн далангүй, секси имиж нь төгс төгөлдөр гэхээсээ өөр л утга илэрхийлээд байна даа.

Заавал ингэхгүй байсан ч түүнийг аятайхан бүсгүй гэдэг дээр олон хүн санал нийлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хөтлөгч Т.Өөдөө амаржаад багагүй жин нэмээд байсан үе. Угийн эрч хүчтэй бүсгүйд энд тэнд арга хэмжээ хөтлөх урилга заллага ч тасралтгүй ирдэг.

Харин энэ бол талбай дээр шоу хөтлөхдөө өмссөн хувцаслалт. Дунд ангийн сурагчийнх шиг дэрвэгэр хормойтой богинохон даашинз, хар сандаал дээр нэмэх нь шилэн трико.

Хэт цайвар шилэн оймсных нь өнгө хэлээгүй байсан ч нөгөө алдарт “нохойтой” эсвэл “алимтай” хоёр загварын триконы аль нэг болохыг илтгэнэ.

Гол нь сандаал дээр шилэн трико өмсөх нь тэр бүр мэдрэмжтэй эмэгтэйчүүд сонгох сонголт биш. Тэр тусмаа ёслолын тайзан дээр.

Мэдээж дөнгөж төрсөн ээж завгүй болоод хувцас сонголтондоо анхаарч төвдөөгүй байж болно. Бусдаар бол Т.Өөдөө энэ тал дээр чамгүй мэдрэмжтэй бүсгүй шүү дээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Поп дива Ж.Алтанцэцэг хэзээний эрч хүчтэй, дэгжин шаавай бүсгүй. Харин энэ удаад зохицол муутайхан сонголт хийсэн бололтой.

Товчхондоо түүнийг жинхэнэ “унтрааж” байна даа. Бид яагаад ч юм Алтааг иймэрхүү хааш яаш байдалтай харж нэг л түвдэхгүй нь. “Нэг л хүн дутуу” гэдэг дуу байдаг даа. Тэрэн шиг нэг л юм дутуу ...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

У.Цахирмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (25)

  • zochin
    ereen alag yumiig hosluulj yasan ch bolkui, Saraa, Altaa duuchin geed uneheer medremjgui, ylanguya sarantuya duuching gaigui bolchih bh geed ih l huleelee, ene chgeeree l duusah yum bn do.sarantuyad helehed alla pugacheva shig l huvtsaslachih l daa. belen jor bna shd
    2016 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин
    ёоё, ямар эвгүй хувцаслалтууд вэ... Аймшиг гэж л хэлье дээ...
    2016 оны 10 сарын 29 | Хариулах
  • зочин
    Хувцаслалтандаа эмэгтэй хүн анхаарах ёстой, мэдрэмжтэй зөв бичсэн байна
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • зочин
    Бичиж байгаа хүнийг нь харах юмсан..ёстой хөгийн юм байгаа даа..хүнийг яаж ингэж шүүмжилж чадаж байнаа..өөрийг нь 100 хувь халтар царайт байгаа гэдэгт итгэж байна,энэ байгаа нь сайхан монгол бүсгүйчүүд байна
    2016 оны 10 сарын 28 | Хариулах
  • zochin
    eoooo ene bichij baigaa baagii tolgoindoo sumtai baihoo uuruu ayguil bol ed naraasaa dor yum baigaa daa kkkkkkk
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
  • zochin
    eoooo ene bichij baigaa baagii tolgoindoo sumtai baihoo uuruu ayguil bol ed naraasaa dor yum baigaa daa kkkkkkk
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
  • zochin
    hodooniihon geed zuirleed baihdaa yahav dee hodooniihon chini tansag volomjiin bayan tansag amidarch od volon ta nariig tejeej baigaa sh dee honinii velcheertee ch setgeleeree huvtsaaraa ch gangan shuu dee
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
  • boyo
    huvtsas burhan bue chutgur huniig gadnaas ni dugneed yah ch bilee
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
  • baagii
    Uygaa umsuh ni hend ch hamaagui
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
  • zayA
    Saraa avgaj uag buu udgan shig hrgdj bnaa
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
  • spooky
    halloween party-d irsen humuus uu ed nar.
    2014 оны 08 сарын 09 | Хариулах
  • oyuna
    bygd ikh ״ Od gedeg nere avakh durtai odoo khyrtel khubtsaslaj chaddagyi yum baina Top Model Bolormaa l geed baidag...... byr ichchikhlee yu osson yum be... mon Sarantuya eoooo ymar deel be
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин
    зураг нь харагддаггүйээ
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • иргэн
    Сармагчингуудыг хувцаслаад тавьчихаж.Яг хөдөөнөөсөө салаагүй аргагүй л таг хөдөөгөөрөө байгаа юм биш үү. Өөрсдийгөө хотод төрсөн хотынх гэж бодож явдаг байх даа. Эсвэл хөдөөнийхөн хотод олноороо амьдараад ирэхээр алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг хөдөөжсөн хотынхон болж дээ.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • zochin
    Bolormaagaas busad ni urgelj l medremjgui huvtsasladag yg l heveeree tegj l huvtslatsgaasan bn dag, ylanguya saraa duuchin uneheer muu songolt hiideg, deelniih ni hiits ch gej mash muu haragdaj bn.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • YAG ZUV
    YAG UNEN TODORKHOILSON BN. BI BOL HEZEECH INGEJ HUVTSASLAKHGUI
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • zaya
    hen yugaa umsuj , yugaa edleh ni tiim ih chuhal gej uu? ene huvi hunii uuriinh ni asuudal. hend ch hamaagui. hunees guij umsuugui l bol boloo
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • иргэн
    Улаанбаатарчуудын ихэнхи нь хөдөөний хонины бэлчээрээсээ салаагүй хүмүүс болж дээ хөөрхий чааваас.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • иргэн
    Аргагүй шүү дээ хөөрхий бүгд хөдөөнөөс хотод ирээд удаагүй хонины бэлчээрээсээ салаад удаагүй байлгүй.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин
    bugd teneg haragdaj baina
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • saraaaa
    nadad bol saraa deel gutal ni ayataixan l xaragdaj bna ,,gants ter triko ni l gutaachixajee,,,ter trikogui nudendee tosooldoo ayataixan l bna shd e,,,aan ter monxzul bolormaa oodoo altaa nar bol kkkkk bnaaaa
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • zozin
    tengyyd hybtsasaa tohiryylj umchuud tenegtmeeree ter saraa yka 2 byyr taarsan taar shyydai bn umssun gytalin ee zah deer vbj baigaa bish
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • үнэн
    мөнхзул арай л дэндүү сонголт муутай хүүхэн шүү. өөдөө, алтанцэцэг нар ч хойноос нь орно шүү
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Сарантуяагийн гутал, дээлний урл хормой, Өөдөөгийн углааш арай л хэтэрчихжээ
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин
    хэнд хамаа бнааа
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин
    урлагийн хүмүүс байж мэдрэмжтэй баймаар юм арай ч дээ хө бид нараасаа өөд гарах юм алга уул нь олны танил хүмүүс байж мэдмээр юм сайхан цэвэрхэн донжийн олоод хувцаслаж чадахгүй бүр инээд хүрээд үхэх нь ээ
    2014 оны 08 сарын 07 | Хариулах
  • Soyolmaa
    Altantsetseg ugiin butehgui, yamar ch medremjgui, yadaj bhad ter ereever huraavar yumnuda talst ged hog zardag gazraas tsugluuldag n bur ch hetsuu. Yolknii esen busiin togloom shig l amitan yavj bdag shu de. Degjin chanartai huvtsaslaad garad irsen bhiig n ogt harj bsangui de ene huuhniig. Charlahaas gadna zov huvtsaslana gej tom soyol bdag yum shu de Altantsetsegee!!!
    2014 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Saraa unen gajig
    2014 оны 08 сарын 07 | Хариулах
  • zochin
    altai duuchin ugaasaa medremjgui huvtsasladag, uul ni sain duuchin, mergejliin agentlag humuusees huvtsaslalt, biye yaj avch yavah talaar zuvulguu avsan ni deer.
    2014 оны 08 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025