“Universe best songs” наадмын гранпри шагналт өвөрмөц хоолой, төрхөөрөө ялгардаг дуучин Н.Цэлмүүн найзаа нэгэн насныхаа ханиараа сонгосон. Түүний жаргалтай, гунигтай бүх үед хамтдаа байсан учраас дуучин бүсгүй ханьдаа маш их баярлаж хайрладаг гэдэг. Тэрээр “Миний амьдралын утга учир болсон хүү, хань хоёр минь хажууд байгаа болохоор би хэмжээлшгүй их жаргалтай байдаг” гэж хаа ч ярьж явдаг. “Өглөө бүхэн хүүгийнхээ цангинасан инээдэнд сэрэх ямар сайхан гээч” хэмээн аз жаргалаа гайхуулдаг гэсэн шүү.
Саяхан тэрээр “Эхнэр хvн болсноос хойш ар гэрийн ажлаас өхсүүлээд хийх зvйл мундахгvй. Тэр дундаа нөхрийнхөө цамцыг индvvдээд, гутлыг нь өнгөлөх яагаад ч юм хvндэлмээр хайрламаар мэдрэмж өгөх юм...” хэмээжээ.
Ямар ч бүсгүй хүн айл гэрийн эзэгтэй болбол нөхрийнхөө гутлыг өнгөлөхөөс амьдрал нь эхэлдэг бололтой. Тайзан дээр гялалзах эрч хүчээ нэгэн залуугийн аж ахуйн асуудалд зориулж байгаа ч аз жаргалаар бялхан буй нь Н.Цэлмүүний баяр хөөр бололтой. Гутлаа өнгөлөөд байж дээ бүсгүй минь. Авьяаслаг дуучныг гутал өнгөлөгч, индүүчнээ болгодог түүний нөхөр азтай дамшиг юм гээч.



Г.Бөртэ
Сэтгэгдэл байхгүй байна