О.Гүндэгмаа дэлхийд чансаагаараа тэргүүлжээ

Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл гавьяат тамирчин, олимын мөнгөн медальт, буудлагын спортын мастер О.Гүндэгмаа тэргүүтэй тамирчдыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр О.Гүндэгмаагийн амжилтанд нь баяр хүргэхийн зэрэгцээ буудлагын спортыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа.

Гавьяат тамирчин О.Гүндэгмаа энэ оны зургадугаар сард Германд болсон Дэлхийн цомын аваргын алтан медалиар энгэрээ мялаасан бөгөөд энэ оны наймдугаар сарын 1-ний байдлаар амжилтанд дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигджээ. Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй уулзахдаа Монголын буудлагын спортыг цаашид хөгжүүлэхэд тоног төхөөрөмж, бэлтгэл хийх газар муу, техник спортын төвд бэлтгэл хийхэд хүндрэлтэй байгааг дурдлаа. Уг асуудлыг Ц.Оюунгэрэл сайд хүлээн авч тодорхой арга хэмжээ авахаа амласан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Enkh
    Zuravdugaar Sar gedgiig heden Sar gej oilgoh ve?
    2014 оны 08 сарын 06
  • 111
    mundag shuu
    2014 оны 08 сарын 06 | Хариулах
    • Enkh
      Zuravdugaar Sar gedgiig heden Sar gej oilgoh ve?
      2014 оны 08 сарын 06
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025