Монголыг сурталчлах наадам

Орчин үеийн хөгжмөөр дамжуулан аялал жуулчла- лыг хөгжүүлэх, Монгол орноо дэлхий дахинд сурталчлах зорилготой Хүннү хөгжмийн наадам маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. “Женко тур бюро”, “Сентро мюзик клуб” хамтран “Сэргэн мандацгаая” уриан дор зохион байгуулж буй уг наадамд дэл- хийн шилдэг 100 ди жейгийн жагсаалтад багтсан Деррик Антони, Бенжамин Ким, Смит Ажент Смит, Макс Грахам болон Монголын электро хөгжмийн томоохон төлөөллүүд оролцох аж. Тэд Германы инженер Андрей Шнайдертай хамтран тайз за- салт, гэрэлтүүлгээ шинэлэг шийдлээр хийж буй гэнэ.

Олон улсын орчин үеийн наадмыг ирэх жил Чингис хааны морьт хөшөөтэй цог цолборт хийх бөгөөд энэ нь нэг талаар монголчуудыг түүх соёл уламжлалаараа бахархан гайхуулах боломж олгоно гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Нөгөө талаар Хүн- нү хэмээх нэрийг олон улсын аялал жуулчлалын зах зээлд брэнд болгох зорилготой аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025