Уйдах завгүй зуны өдрүүдэд биднийг амарч байх хойгуур кино уран бүтээлчид тун завгүй ажилласаар ээлжит дэлгэцийн уран бүтээлүүдээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Бид та бүхэнд энэ намар нээлтээ хийх кинонуудын талаарх мэдээллийг хүргэж байна.
“Цэн тогоруу”
Найруулагч О.Машбат, МУГЖ Н.Батцэцэг нарын бүтээсэн “Цагаан сүүний домог”, “Мэлмий”, “Жинжиймаа”, “Вансэмбэрүү”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” зэрэг монголын уран сайхны кино нэгэн үе үзэгчдийг байлдан дагуулж байсан.
Энэ удаа АНУ-д кино найруулагчийн мэргэжил эзэмшсэн хүү М.Ивээлийнхээ хамт “Цэн тогоруу” хэмээх нэртэй уран сайхны кино бүтээж үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болоод байна. Уг киноны нээлтийн товыг хүлээж, үзэхийг хүссэн үзэгчид багагүй бий. “Цэн тогоруу” ирэх есдүгээр сарын 12-ны өдөр нээлтээ хийхээр болжээ.Уг киноны зохиолыг О.Машбатын хоёр хүү М.Бишрэл, М.Ивээл нар бичсэн ба кино зураг авалтын ихэнх хэсгийг Архангай аймгийн Батцэнгэл суманд хийсэн байна.





“Ээжээ надтай гэрлээч”
Милл кино компани болон Mongolfilm group-ийн хамтын бүтээл "Ээжээ надтай гэрлээч" уран сайхны киноны энэ сарын 15-наас кино театруудын дэлгэцнээ гарч эхлэхээр товлогдлоо.
Тус киноны найруулагчаар Л.Лхагважаргал, продюсераар Д.Баттөмөр, зохиолчоор Д.Мөнхбат ажилласан байна. Дүрүүдэд Б.Анхбаяр, Ч.Ундрал, Г.Ган-Очир, Д.Баттөмөр, Б.Хулан нар тогложээ.






“Зүрхээр наадагч” УСК
“Хувьсал” продакшны авьяаслаг гурван эмэгтэй жүжигчдийн хоёр дах шинэ уран бүтээл бол залуу жүжигчин А.Ганчимэгийн зохиосон “Зүрхээр наадагч” УСК-ны удахгүй нээлтээ хийнэ. Нэг жилийн хугацаанд бичсэн кино зохиол нь энэ жил бэлэн болж, өнгөрсөн зургадугаар сарын 26-наас зураг авалтыг нь эхэлж. Зураг авалт амжилттай дууссан. Энэ кинонд 200 гаруй уран бүтээлч оролцсон бөгөөд гол дүрд МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, МУСТА А.Ганчимэг, Азийн топ модель О.Мөнхдалай нар тоглож байгаа юм байна.




“Содура” УСК
UBS телевизийн бүтээл "Содура" гэх нэгэн өвөрмөц нэртэй уран сайхны киноны зураг авалт амжилттай дууссан. Киноны хаврын зураг авалт Хөвсгөл аймгийн нутагт хийгдсэн. Уг киноны зохиолыг С.Сумьяа, О.Эрдэнэ нар хамтран бичиж, найруулагчаар нь UBS телевизийн Б.Жаргалсайхан ажилласан байна. Кинонд жүжигчин СТА Ц.Батхуяг (Амбий), Ч.Очгэрэл, А.Өнөржаргал (Өөскө), О.Амгаланбаатар Н.Оюунсүрэн нар тогложээ. Мөн киноны дууг МУГЖ Б.Сарантуяа амьдруулсан юм.



“Миний ах атаман”
Фантастик” продакшн болон “F” студийн авъяаслаг залуу уран бүтээлчид “Миний ах атаман” нэртэй ээлжит шинэ уран бүтээлээ толилуулахад бэлэн болоод байгаа. Уг бүтээл нь монголд төдийлөн тавигдаж байддаггүй Action drama жанраар хийгдсэн. Залуу уран бүтээлчид монголын кино урлагт нэгэн өөрчлөлтийг хийхийг зорин ажилсан. Кино зохиолыг УДЭТ жүжигчин Б.Тамир бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар нь бас ажилласан. 2-р найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Ц.Амартүвшин /F Studio-н Захирал/ нар ажилсан. Гол дүрд: жүжигчин М.Баярбат, жүжигчин Ж.Алтаншагай, жүжигчин Э.Алдар, жүжигчин Б.Барслхагва, Б.Батболд, МУГЖүжигчин Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь, СТА жүжигчин М.Хулан, жүжигчин Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр нар тоглосон.





Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна