Соёлоо салалтаа няцаасан уу?

Жүжигчин Н.Мөнхсоёл, жүжигчин Б.Тамир хоёрын романс нэгэнт төгсгөл болоод буй. Б.Тамир жүжигчний хувьд хэдийнэ танигдсан бол Соёлоо “Оюутны нууц амраг”, “Улаан дөрвөлжин”, “Хөлтрөг”, “Фэйсбүүк од” “Зүүдэнд ч оромгүй явдал”, “Хүүгүй ламбард”, “Мөрдөгч”, “Цахлай нисэх гэж төрдөг” зэрэг кинонд тоглосноор үзэгчдэд мөн л танигдаад буй. Тэднийг урлагийн сайхан хосууд гэж фэнүүд нь ихэд дэмжиж байсан ч хэн хэнийх нь хариуцлагатайгаар эхлүүлсэн хоёр дахь амьдрал ийн бүтэлгүйтэв. Соёлоо өнгөрсөн хугацаанд харилцааныхаа талаар хэвлэлд ам нээж байгаагүй. Экс найз залуу Б.Тамир нь салснаа ил шулуухан хэлж байгаа энэ үед тэрээр дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

“Үндэсний шуудан” сонинд өгсөн түүний ярилцлаганаас хэсэгчлэн хүргэж байна.

-Танай гэр бүлийн хүний хувьд кинонд тоглож байсан, мөн найруулж байсан туршлагатай. Гэр бүлээрээ хамтарч уран бүтээл хийх бодол байдаг уу?
-Тийм бодол одоохондоо алга. Тус тусдаа л ажлаа хийж байна.
 

-Хүүхдийн төлөвлөгөө байгаа юу?
-Миний хувьд одоо гурван настай жаахан хүүтэй. Одоохондоо хүүхэдтэй болох төлөвлөгөө байхгүй. Оюутан байхдаа гуравдугаар курстээ хүүгээ төрүүлж байсан. Жирэмсэн байхдаа чөлөө авалгүй төрчихөөд сарын дараа шууд хичээлдээ явж байлаа. Одоо ид хийж бүтээж байгаа насандаа хүүхэдтэй болохоор хоёр жилийн хугацаа алдана шүү дээ.

-Хэдий чамайг тойрсон элдэв хувийн асуудлуудын талаар ярилцахгүй гэсэн өөртэй чинь холбоотой мэдээллүүдийн талаар ямар бодолтой байдаг вэ?
Б.Тамир бид хоёр холбоотой боллоо гээд мэдээлэл гарч байхад миний өмнөөс зөндөө зүйлийг ярьдаг байсан “Н.Мөнхсоёл Б.Тамирын охиныг өөрийн охин шигээ хайрлана”, “Учрах ёстой учирч, уулзах ёстой хүмүүс уулздаг”, “Аль хэдийн би хадмуудтайгаа танилцсан” гэсэн мэдээллүүд гарсан. Хамгийн анх удаа би энэ ярилцлагыг өгч байна. Түүнээс өмнө би ямар ч сонин сайтад ярилцлага өгч байгаагүй. Яагаад хүний өмнөөс тэгж бичээд байдгийг гайхсан. Нэг хэсэг тийм мэдээлэл гараад үүнийг няцаах гэж фэйсбүүктээ л бичиж байсан. Дахин хэлэхэд Г.Золзаяа, Б.Тамир тэр хоёрыг хамт аз жаргалтай амьдрач байхад нь би огтоосоо салгаагүй гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • ХҮН ЮУ ТАРИНА ТҮҮНИЙГЭЭ ХУРААНА
    ХҮНИЙ АМЬДРАЛ СҮЙРҮҮЛСЭН ХҮҮХЭН ӨӨРӨӨ ИНГЭЭД БӨӨН ХЭЛ АМ БОЛЖ САЛЖ САРНИЖ БАЙГААМ ДАА. ЯАХ ГЭЖ БУСДЫН ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛИЙГ НУРААСАН ЮМ БЭ ХОХЬ НЬ
    2015 оны 02 сарын 11 | Хариулах
  • Зочин
    Hurhun l huuhenshdee bitgii ataarhtsgaa ymr ch hurhun huwtsaslasiin daruu uchras l humuus deerelhej baihgui yu
    2015 оны 02 сарын 10 | Хариулах
  • Зочин
    2 setgegdel uneniig bichsen bn
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • naagii..
    niigem ter ayaraa ene huuhniig jargaltai saihan ger buliig salgasan gej yaridag..herev hudlaa bol hetsuu l yum bn da.hamgiin aimshigtai ni nasan turshdaa hunii ger bul uimuulsen gej chichluulj doromjluulj uuduu garahgui amidrana gedeg gunigtai ya
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • кк
    энэ загварынхан урлагынхан ёстой дүүрчихсэн дүп гарууд байх юмаа,хэдэн нүхээ ээлжилж ухаад өвөр түрийдэ дамжуулаад л,ёооё одооны энэ охидууд ч жорлон болсон доо,Тамир гэж нийтийн бие засах газарт орж түмний ундаа уудаг банди байна штээ
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025