Дэлхийн ухаалаг утасны талбар дахь хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг Өмнөд Солонгосын “Затзипд” компанийн ээлжит бүтээгдэхүуний сураг “Аррlе”-ийн iРhоnе 6-гийн мэдээлэлтэй зэрэгцэн чих дэлсч эхэллээ. Энэ бол Note-ийн шинэ үе буюу Galаху Note 4. Тус компанийн гар утасны салбарыг хариуцсан гүйцэтгэх захирал Ли Юн Хи хэдэн сарын өмнө “Вlооmberg”-т өгсөн ярилцлагадаа Note 4-ийг энэ оны хоёрдугаар хагаст хэрэглэгчдэд хүргэнэ гэж ярьж байсан бол “Когеа Times”-т Берлинд болох “IFА” олон улсын үзэсгэлэн яармагийн үеэр танилцуулна гэж мэдээлжээ. Тэгвэл “Android Geek” вэб сайтад илүү тодорхой буюу ирэх есдүгээр сарын 3-нд олон нийтэд танилцуулах магадлалтай гэжээ. Үнийн хувьд таамаглахад бэрх ч доод тал нь 800 ам.долларын үнэтэй байна гэж үзэж байгаа аж.
Дэлгэц
Юун түрүүнд дэлгэцний хэмжээ сонирхол татна. Анхны Note-ийн хувьд 5.3 инч байсан бол дараагийн хувилбарууд 5.5 болон 5.7 инчийн дэлгэцтэй байсан. Тиймээс логикийн хувьд энэ удаагийнх 5,9 байна гэсэн таамаг байна. Ингэснээр НТС Оnе Мах болон LG G Pro 2-ийг гүйцэж, 6.4 инчтэй Sony Хреria Z Ultra-гийн ард л үлдлээ гэсэн үг. Нягтралын хувьд нэлээд өндөр буюу 2560x1440 QНD байх гэнэ. Сүүлийн үеийн “Samsung”-ийн ухаалаг утас, таблетууд Sирег АМОLЕD дэлгэцтэй байгаа бол Note 4-ийн хувьд РLS LCD-ийг ашиглах магадлалтай аж. Ингэснээр утасны өртгийг 20 хүртэлх хувиар бууруулах боломжтой юм байна. Гэхдээ мэдээж таамаг учир шинэ Note-ийн хувьд мөн Sирег АМОLЕD дэлгэцтэй байхыг үгүйсгэхгүй.
Дэлгэцийн хувьд анхаарал татах өөр нэгэн өөрчлөлт нь хэлбэр. Ингэхдээ Samsung Round шиг хүнхэр дэлгэцтэй биш, нүүрэн талын гадаргуу тэгш ч хоёр тал нь дугуйрсан мохоо ирмэгтэй түүн дээрээ мөн мэдрэгчтэй, камер, цахим шуудан, мессеж, тохируулга, дуудлага зэрэг түгээмэл хэрэглэгддэг товчлуурууд байрлах юм байна. Ингэснээр хэрэглэхэд илүү хялбар болно гэж үзэж байгаа аж. Мөн уламжлалт, шинэ гэсэн хоёр өөр хувилбартай гэсэн цуурхал явж байгаа юм байна. Уян дэлгэцтэй байх ч магадлалтай аж.
Хүчин чадал
Одоогоор ухаалаг утасны ертөнцөд “Аррlе” компани л 64 битийн чип ашиглаж байгаа. Тэгвэл хамгийн том өрсөлдөгч нь болох “Samsung” нэгдэхээр шийджээ. Энэ талаар тус компанийн маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч яриандаа цухалзуулж байсан удаатай. Хэдийгээр Galaху S5 дээр түүний үг биелээгүй ч Note 4 дээр гарцаагүй гэсэн хүлээлт байна. “SamMobile”-ын мэдээлснээр Note 4-ийн Европ хувилбар нь шинээр гарч буй Ехуnоs55433 чиптэй, Хойд Америк, Өмнөд Солонгос, Хятад, Японы зах зээлд зориулсан нь Snарdradon 805 процессортой байх аж. RАМ-ын хувьд Note 3 нь ЗGВ байсан бол шинэ загвар 4GВ байх гэнэ. График картын хувьд тоглоом тоглоход хамгийн шилдэг нь буюу эхний quad core Snapdragon 805 хувилбар нь Аdrendo 420 GРU, хоёр дахь буюу осtо-соге Ехуnоs 5433 хувилбар нь АRМ Маli-Т7690 соmbо байх юм байна.
Камер
“Samsung” компани маш өндөр хүчин чадалтай буюу 20 мегапикселийн мэдрэгчийг хөгжүүлж байгаа бөгөөд оны сүүлийн хагаст багтаан худалдаанд гаргана хэмээн “ЕТ News” мэдээлжээ. Тиймээс шинэ бүтээгдэхүүн 20 мегапикселийн камертай байх өндөр магадлалтай байгаа аж. Note 3-ын хувьд 13, Gаlаху S5 нь 16 мегапиксель камертай юм.
Үйлдлийн систем
Шинэ бүтээгдэхүүний үйлдлийн систем нь Аndroid-ын хамгийн сүүлийн үеийн загвар болох Аndroid KitKat хэвээр байх юм байна. Гэрний хувьд өмнөх хувилбаруудын адил хуванцар байх аж. Харин Gаlаху S5- ийн адил тоос шороо, усны хамгаалалттай байх юм байна. Өнгөний сонголтын хувьд хар, цагаанаас гадна сонгодог өнгө нь болоод буй гялтганасан хөх саарал, мөн зэсэрхүү улаан туяатай алтан өнгөтэй гарч магадгүй юм байна. Утасгүй холбоогоор цэнэглэдэг байх магадлалтай гэсэн цуурхал байгаа ч тийм ч баттай биш.
S Рen
S Реn буюу мэдэрдэг дэлгэцний балны хувьд илүү боловсронгуй болно гэсэн хүлээлттэй байгаа аж. Хамгийн гол нь үзгээ ашиглан хийх гэж буй үйлдлээ дэлгэц дээрээ бичсэнээр гүйцэтгэж болох юм байна. Өөрөөр хэлбэл та үзгээрээ дэлгэц дээрээ “Ээж рүү залга” гэж бичсэнээр утас тань автоматаар таныг командыг гүйцэтгэнэ гэсэн үг.
Утасныхаа түгжээг харцаараа тайлна
Утасныхаа түгжээг хурууны хээгээрээ тайлах нь нэгэн цагт хүршгүй мөрөөдөл байсан бол өнөөдөр хэдийнэ бодит амьдралд нэвтэрсэн. Тэгвэл “Samsung” компани энэ технологийг шинэ төвшинд хүргэхээр ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл харцаараа утасныхаа түгжээг нээдэг болно гэсэн үг. Энэ технологи тун удахгүй Note 4 дээр биеллээ олж болзошгүй талаар тус компанийн Ехуnоs процессорын албаны ёсны твиттер хуудаст жиргэсэн байна.
Хэт ягаан туяа мэдрэгч
Энэ бол Note 4-ийн бас нэгэн содон онцлог. Та S Неаlth аппликейшнээ нээгээд утсаа нар руу 60 градусын налуулж барьснаар хэт ягаан туяаны хор хэр хэмжээтэй байгааг мэдэж болох юм байна. Хэрэв 0-2-ыг заавал арьсанд маш бага эрсдэлтэй, 3-5 бол хэвийн, 5-7 бол өндөр, 8-10 бол маш өндөр, 11 ба түүнээс дээш бол туйлын их эрсдэлтэй байгааг илэрхийлэх аж.
Сэтгэгдэл байхгүй байна