Кибер халдлагаас өөрийгөө хамгаал!

Кибер халдлагаас өөрийгөө хамгаал!

Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газарт цахим шуудангаа хакердуулсан, мөнгөө луйвардуулсан гэх гомдол ихээр ирэх болсонтой холбогдуулан  дараах анхааруулгыг гаргажээ. Тус анхааруулгад:

-Цахим шуудан илгээж буй э-мэйл хаягийг шалгах

-Үсэг тоо тэмдэгт бүрийг нарийн шалгах /жишээ нь: m үсгийг rn (r+n) гэж бичсэнийг ялгадаг байх/
-Харилцаж буй байгууллагын домайн нэр мөн эсэхийг шалгах
-Цахим шуудангаар ирсэн банкны нэр, дансны дугаар, байгууллагын нэр зэргийг нягтлах, факс, утсаар холбогдож тулгалт хийх
-Цахим шууданд хандаж буй ажилчдын бүртгэл хийх
-Цахим шуудангийн нууц үгийг стандартын дагуу хийх /хамгийн багадаа 8 тэмдэгт 0-9 хүртлэх тоо, a-z, A-Zүсэг, тусгай тэмдэгт: _-+=!@%*&”:./ зэргээс бүрдэнэ. Жишээ нь: 1R2rt@Aor#Bt
-Нууц үгийг тогтмол хугацааны давтамжтай сольдог байх

Цахим шууданд сэжигтэй хандалт хийгдсэн болон ирсэн цахим шуудан сэжигтэй санагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад яаралтай хандахыг мэдэгдсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026