Хүн юм өгөөд байхад авна авахгүй гэж мөн ч их маргалаа. Хогны ногоон уут Hot сэдэв болж байснаа хэсэг мартагдаад байсан. Тэгвэл намраас хогны уут тараагдах боллоо.
Хог хаягдлын зориулалтын уут тараах ажлыг зохион байгуулах тухай А/648 дугаар захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргажээ.
Захирамжаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уут тараах зохион байгуулалтын схемийг баталсан байна.
Батлагдсан схемийн дагуу 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уут тараах ажлыг хороо, Сууц өмчлөгчдийн холбоо, худалдаа үйлчилгээний газар, хог тээвэрлэгч байгууллагуудаар дамжуулан зохион байгуулахаас гадна гэр хороолол дахь ус түгээх байруудаар хогны уутыг тараахаар боллоо.
Мөн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хог хаягдлын зориулалтын уутны хэрэглээг нэвтрүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах аж. Харин зориулалтын хогны уут хэрэглээгүй, ил задгай хог хаягдлаа хаясан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохоор болжээ.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл байхгүй байна