Хакухо мордохын өмнө

Мэргэжлийн сумод 30 дахь удаагаа түрүүлж оргил амжилтын эзэн болсон Хакухо Даваажаргал эх орондоо ирээд байгаа. Нагоя башёд аваргын буурь зааж эцсийн мөчид түрүүлсэн Хакухо хамгийн анх 2006 оны гуравдугаар сард эзэн хааны цом хүртэж байв. Түүнээс хойш 30 удаа түрүүлэхдээ есөд нь 15-0 гэсэн амжилтаар түрүүлж рекорд тогтоосон. Мөн 2010 оны гураваас есдүгээр сарын хооронд дөрвөн башё дараалан 15 даваа, нэг ч уналгүй түрүүлж цагийг эзэлсэн их аварга гэдгээ батлан харуулсан юм. Одоо түүний өмнө 31 түрүүлсэн Чиёонофүжи, 32 түрүүлсэн Тайхо аваргууд л байна. Ид залуу насан дээрээ яваа Хакуход дахиад олон түрүүлэх боломж байгаа учир сумогийн түүхэнд Монгол аварга нэрээ цуурайтуулах цаг ойртсоор байна.
Хакухо энэ удаад морь унахаар зэхэж байна. Биерхүү аваргыг даадаг болов уу гэж харсан хүмүүс санаа зовж буй ч манай морьд энэ байтугай хүнийг даах шөрмөстэй шүү дээ. Don`t worry!

Д.Сэргэлэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025