Thank you SUNSET!

Их хотын уйдах завгүй өдрүүд үргэлжилсээр, долоо хоног бүр сюрприз дүүрэн тун сонирхолтой зун болж буйг та ч анзаарсан байх. Өнгөрөгч Бямба гаригт буюу наймдугаар сарын 2-ны өдөр SUNSET PARTY 10 дахь жилдээ болж өнгөрлөө. Бид их хотын залуусын хэмнэлтэй хөл нийлүүлэн алхаж шоу, парти арга хэмжээнд оролцож сурвалжлага бэлтгэх болсоор багагүй хугацаа өнгөрсөн байна.

Фото мэдээллийн сэтгүүл гарснаар хүмүүс театрт очихдоо гадаад төрхөндөө анхаарал тавьдаг болсны нэгэн адилаар фото мэдээллийн сайт парти соёлыг нэг шат ахиулахад багагүй түлхэц үзүүлж буйг онцлоход таатай байна.

-Энд зургаа даруулах юмуу? Манайхан нааш ир, эгнээд зогс. Хүлээгээрэй зургаа хараатахья, өө чи гараагүй байна, наашаа гараад зогс. ОК, баярлалаа гэлцэн залуус зургаа тун идэвхитэй даруулж байв. SUNSET PARTY “Монгол шилтгээн”-д болсон нь залууст тун таатай байгаа нь ажиглагдсан. Цэвэр агаар, байгалийн сайханд хөгжмийн хэмнэлийг мэдрэх нь дөрвөлжин квадрат дотор бүгчимдэхээс хавьгүй дээр байлгүй яахав.

Монголын төдийгүй дэлхийд хэмнэлээ мэдрүүлсэн авьяаслаг DJ нар энэ үдшийн шигтгээ байв. Dj ADAM ZASADA / Deep House/ IBIZA Sound/, Dj ULZII /Progressive/House/Tech House/, Dj BTB /Progressive House/, Dj HOSOO /Funky House/Mainstream/Electro House/Dutch House/, GOOTII /Hip Hop/Trap/Dubstep/RnB/Glitch Hop/, MAARA & DAFT ( Showmasters works ) /Trash/Progressive House/Dirty Dutch House/Electro House/, ZOLA /Deep House/ Playboy London Sound Resident dj of PLAYBOY CLUB IN LONDON, BACHKA / Tech House/ Deep House Resident dj of Vlvt CLUB нарыг бид өмнө нь танилцуулсан билээ.

Авьяаслаг DJ бол партины гол цөм нь гэж хэлж болно. Хэн ч нэг хором ч зүгээр зогсохгүй доороо бүжиглэж, хэмнэлийг мэдэрч байв. Хамгийн гол нь толгой өвтгөм залхам хэмнэл биш, ая чих рүү гулсаж орон өөрийн эрхгүй дөрвөн мөч хөдөлж байв. Хип хоп, электро, транс гэхчлэн ая болгон давтагдашгүй хэв маягтай дэс дараалал нь одоо нэг тийм ая явна даа гэж таамаглах аргагүй сонирхол татам байсныг энд онцлох хэрэгтэй. Баар хүнгүй үед үнэн гуниг ая явж, арай гайгүй болоод ирэх үед шингэн ахиу уулгах гээд хаа хамаагүй уянгын ая явуулан настр унагадаг шиг зүйл SUNSET PARTY дээр гарсангүй. Энэ үдшийн хамгийн идэвхитэй зочид хийгээд бүжигчид залуус байв. Охидууд олон болсон, партинд дан охидууд очдог гэсэн улиг болсон ойлголт энэ үдэш эвдэгдэв.

Парти бол хотын соёл юм. Залуус согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж уур амьсгал эвдэх үзэгдэл огт гарсангүй. Ер нь тэгээд клубт ч юмуу аливаа партид бүжиглэж, хэмнэл мэдрэх гэж ирээд тийм байдал үүсдэг нь зохион байгуулагчид, DJ-гийн чадвартай холбоотой юм биш үү гэсэн бодол төрж байв. Уйдах завгүй, зөвхөн хэмнэл нь өөрийн эрхгүй татаж байхад хэн тийм зүйл хийх билээ.

“Монгол шитгээ”-ний элсэн тайз өндөр өсгийтөд тун халгаатай тул охид гутлаа тайлж тавиад залуусаас дутахгүй доргиж байв. Харин сүүлдээ парти хавтгайраад уусан пивоныхоо лаазыг бүжгийн талбайд хаясан нь хөл нүцгэн бүжигчдэд багагүй саад учруулсныг дурдах хэрэгтэй. Хаана ч хэзээ ч биеэ зөв авч явж хогоо хогийн саванд нь хийдэг болчихвол манай залуучууд бүр гоё харагдана.

Нэг үдэш, хэдхэн цаг ч гэсэн өөр хэмнэл мэдэрч доргио үдшийг өнгөрүүлэх боломж олгосон SUNSET PARTY-ний зохион байгуулагчдад, сэтгэл зүтгэлээ залуусын төлөө зориулсан бүх хүмүүст оролцогчдын өмнөөс талархал илэрхийлье.

Шинэ юм гэж удаан мартагдсан хуучин юмыг хэлнэ гэдэг. Ойрд сонсоогүй “Люмино”-гийн “Бүтэлгүй хайр”, “Хүнийх” үнэхээр содон байсан. Энэ мэтчилэн олон сайхан хуучны дуу болон орчин үеийн хэмнэл “Монгол шилтгээ”-нийг, хурсан залуусыг доргиосон.

Thank you, SUNSET!

У.Цахирмаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • boogii
    yamar ch haltar bas buduun buduun huuhnuud bainaa Er ni mania ohiduud nasnaasaa msh ih ovortoi haragdah yum aa Lav l dandaa esvel 30 deesh nasniihan ochsn yum bolovuu
    2014 оны 08 сарын 05 | Хариулах
  • Blyaaah
    Ysto haltar humuus ochson bn, sorry, mongol ohiduudiin nuuree budjaa gj saaraltuulj haltartuulaad yukkkkk
    2014 оны 08 сарын 04 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025