Ховд аймгийн Засаг даргын санаачилгаар Галдан Бошогт хааны мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн Их хурд наадмын босгон дээр Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн нэрэмжит танхимыг аймгийн музейд байгуулж, өнөөдөр ёслолын тууз хайчлан, нээлтээ хийжээ. Тус танхимд Төрийн тэргүүнтэй холбоотой бүхий л мэдээллийг цахимаар үзэх боломжийг бий болгохыг зорьсон гэдгээ аймгийн Засаг дарга онцолсон юм.
Танхимд Ерөнхийлөгчийн эдэлж, хэрэглэж байсан хувцас хэрэглэл, эд өлгийн зүйлийг үзмэр болгон тавьжээ. Сонирхуулахад, БНСУ-ын Сенжунг хотод улсынхаа бүх Ерөнхийлөгчид холбогдох төрийн бичиг баримт, архивуудыг хадгалсан Ерөнхийлөгчийн музейг ирэх онд нээх гэж байна.
.
Сэтгэгдэл байхгүй байна