Дархан-Уул аймагт телевизийн чилэлээр үйл ажиллагаа явуулахын тулд Харилцаа холбооных нь хорооноос тусгай зөвшөөрөл авдаг аж. Гэтэл "Юнивишн" компани зөвшөөрлөө аваагүй байж 266 айлаар явж гэрээ хийсэн байна. Улмаар юнителийнхээ салбаруудаар “Дарханд Юнивишн орлоо” гэсэн тараах материалууд тарааж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж, орцны монтажийг татаж, хэрэглэгчдийг татаж эхэлсэн байна. Дархан-Уул аймгийн IP телевизийн захирал Б.Баямбадаш мэдээлэл хийхдээ “2013 онд тусгай зөвшөөрлөө аваад IP телевизийнхээ үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгааг мэдэнгүүтээ "Юнивишн" хүч төрөн орж ирсэн” хэмээн ярьж байна.
"Юнивишн" –ий эл асуудалтай холбоотойгоор төрийн байгууллагуудад нийт 20-иод гомдол санал явуулсан бөгөөд эхнээсээ хариу ирж байгаа гэлээ. Харилцаа холбооны тухай хуулийн албан тоотод 02 дугаартай лиценз авсан бол тухайн лиценз нь зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах эрхтэй гэж заасан байдаг.Тэгэхээр уг компани Харилцаа холбооны тухай хуулийн нутаг дэвсгэрийн хуулийг зөрчөөд Дарханд орж ирж үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж үзээд
"Юнивишн"-ийг шүүхэд өгчээ.
Сэтгэгдэл (1)