Г.Өсөхбаяр аварга хүүдээ зодог шуудгаа өгчээ

Дархан аварга Г.Өсөхбаяр Монгол бөхийн торгон ногоон дэвжээнээ уран сайхан мэхээрээ ард олноо баясгадаг хүчит бөх билээ. Түмний хүндэтгэлийг хүлээсэн аваргын арын албыг сайн хариуцдаг халамжит гэргийг нь н.Нарантуяа гэдэг. Аваргынх гурван хүү, нэг охинтой өнөр өтгөн гэр бүл. Тэгвэл гурван хүүхэд нь аавыгаа заан цолтой байхад мэндэлсэн гэдэг. Тиймээс хүүхдүүдээ өхөөрдөн зааны тугалууд гэж дууддаг юм билээ. Түүнчлэн  хүүхдүүдээ сайн бөх болгох үүднээс хөдөлгөөнийг нь  нэг их хориод байдаггүй гэнэ лээ. Г.Өсөхбаяр аварга  зургаан настайдаа өмсөж байсан зодог шуудгаа бага хүүдээ бэлэг болгож өгсөн байна. Тэрбээр бага хүүгээ бөхийн нүдээр  шинжиж харж, сайн бөх болоорой гээд өгсөн нь гарцаагүй байх.  Тэгэхээр хүүд нь аваргын шийрийг хатаах, ард олондоо нэр алдраа дуурсгасан сайн бөх болоорой гэж ерөөе.

Г.БӨРТЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Өсөхбаяр Аварга мундаг хүн. Маш их хүндэлдэг.
    2014 оны 08 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025