Рекламны мангас Мистер Төгсөө

Монголын нууцлаг рекламистуудын нэг энэ залууг Б.Түвшинтөгс гэдэг. Хүмүүс түүнийг FM-ийн Төгсөө гэдгээр нь андахгүй. Харин найз нөхөд нь мистер Төгсөө хэмээн өргөмжилдөг. Салбарынхан нь хувийн хэвшлийн радиогийн зах зээлд олон шавь бэлдэж, радио рекламны үнэ цэнийг өсгөхөд жинтэй хувь нэмэр оруулсан гэлцдэг юм билээ. Тэрээр 90-ээд оны дунд үеэс дуу хөгжимнөөс өөр хөтөлбөргүй байсан богино долгионы радиог жинхэнэ зар сурталчилгааны хүчтэй суваг болтол нь хөгжүүлэхэд гар бие оролцож, тухайн үедээ "Дугтуйтай хайр", "Хулжсан нойр" радио шоу хөтөлбөрөөрөө залуучуудыг байлдан дагуулж байсан адтай залуу. Хэдийгээр FM радионууд борооны дараах мөөг шиг олширсон ч ноён Төгсөөгийн урд гишгэх рекламист төрөөгүй гэхэд хэтрүүлсэн болохгүй. Тиймдээ ч энэ залуугаар рекламаа хийлгэж үзээгүй бизнесийн байгууллага ховор бөгөөд  Монголын урдаа барих ихэнх бизнесмэнүүд рекламаа  түүнд даатгаж амжилтанд хүрсэн нь олон гэнэ. Энэ нь түүний задгай сэтгэдэг ховор толгой гэдгийг нь нотлоод өгнө. Радиогийн ертөнцөд хийдгээ хийж хүлээн зөвшөөрөгдсөн залуу рекламист өдгөө Монголд шинэ тутам хөгжиж буй маркетинг, оутсорсингийн салбарт хүч үзэхээр сэтгэл шулуудсан нь хүний нөөцийн гачланд ороод байгаа шинэ цагийн боссуудад ихэд таалагдаж байгаа гэсэн. Эдийн засагч мэргэжлийнхээ хэргийг гаргахаар хувийн компани байгуулсан мистер Төгсөөд амжилт хүсье.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025