Дуучин Нараг хэт задгай стильтэй гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй. Түүний хэл яриа ч задгай талдаа нэгэн гэхэд болно. Ямартаа л нэг л амьдрах энэ насанд бүсгүй хүн зүс царай, бие хаа өв тэгш сайхан төрнө гэдэг их хувь заяа. Тэр сайхныг зөвхөн эр нөхөртөө зориулах нь харамсалтай зүйл гэж боддог тухайгаа тэрбээр ярьж байсан. Тэгвэл Нара бүсгүй одоо тэр бодлоосоо ухраад байна. Юу гэхээр нэг хэсэг чимээгүй байж байгаад амаржсан зургаа дэлгэж олны анхаарлыг татсан тэрбээр нөхрийнхөө тухай ихэд нууцлаж байгаа. Тэгээд зогсохгүй хэт ил задгай хувцаслахаа ч больж. Тэгэхээр өмнө нь зөвхөн эр нөхөртөө зориулж гоё сайхнаа нууж явахын эсрэг зогсдог байсан дуучин бүсгүй одоо юу гэж хэлэх нь сонин биш гэж үү?









Г.БӨРТЭ
Сэтгэгдэл (13)