
21 аймгаар явж ард түмэнтэйгээ хамт “Тулганд гал асаах ёслол” үйлдсэн, мөн монгол тулгыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэхийн төлөөнөө хичээн зүтгэнэ хэмээсэн С.Жавхлан сүүлийн үед даруу ч болсон шиг. Дуучин гэргийдээ араг түшин амаржих үүрэг өгч, санасандаа хүрсэн, тэгээд хэн хүнээс “Монголд Монгол байна уу” хэмээн асуугаад байсан залуу гавьяат маань Төрийн гал тахих ёслолыг галзуу чимсэн удаатай. Дүрэлзэн асах галын өмнө сөгдөн сууж байгаад л, манжийн дарлалд 200 гаруй жил зүдэрсэн монголчуудын өмнөөс сэтгэлийнхээ шархыг сэдрээн байж, дээлийнхээ захыг, нударгыг тасар татан хаяж байв. Улмаар улс монголынхоо төрийн галыг цэвэршүүлэн, сэвтсэн бүгдийг нь үлдэн хөөсөн эгэлгүй их баатрын дүрээр Төрийн ордноос гарч явж байсан тэрбээр сүүлийн үед харин тийм зүйл ярихаа больжээ.
Сэтгэгдэл (2)