Тайз дэлгэцийн бүтээсэн дүрүүд нь сэтгэлд ойр байдаг болохоор Н.Ялалтыг сайн жүжигчин гэж олон нийт үнэлдэг. Тэрбээр орчуулгын олон кинонд дуу оруулж, дуу хоолойгоороо үзэгчидтэй маш сайн танил болж мөн чадсан билээ. Н. Ялалт сайн жүжигчин байхыг хүсдэг ч хэлбэр хөөж, нэр хүндийн араас хөөцөлддөггүй.
Харин хувийн амьдрал нэг л тогтворгүй, байсхийгээд л өөр эхнэр, найз бүсгүйтэй болсон тухай сураг дуулддаг. Анх “Маск” продакшны жүжигчин Жавхлантай гэр бүл болж, үрийн зулай үнэрлэсэн ч хамтын амьдрал нь удаан үргэлжлээгүй. Дараа нь мэргэжил нэгт бүсгүйг гэргийгээрээ сонгон, нэг хүүтэй болсон ч өмнөх түүх дахин давтагдсан.
Харин саявтархан авьяаслаг жүжигчин маань өөрийнхөө хүүтэй нэгэн уран бүтээл дээр хамт ажиллажээ. Хүүг нь аав шигээ авьяаслаг жүжигчин болно гэж ойр тойрныхон ярьж буй гэнэ. Авьяаслаг аав, ээж хоёрын хүү ч авьяастай л байж таараа. Н.Ялалтын хүүг цаашид урлагийн замыг сонгох эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Г.БӨРТЭ
Сэтгэгдэл (4)