
Нэрт загвар өмсөгч Кейт Мосс Туркээс Лондоныг зорих онгоцонд тийзгүй хэрнээ суух гэж согтуугаараа зүтгэжээ. EasyJet агаарын тээврийн компанийнхан алдарт загвар өмсөгчийг таньсан тул тийзгүй ч гэсэн онгоцонд суухыг зөвшөөрсөн байна. Гэхдээ согтуу Кейт Моссыг суулгаж, явах эсэх талаар шийдэж ядсаар байтал онгоц хөөрөх хугацаанаасаа хоёр цагаар хоцорсон нь зорчигчдын дургүйцлийг төрүүлжээ.
Онгоцонд заавал сууна гэж уурлан зүтгэсэн Кейт Мосс суудлаа эзэлсний дараагаар үйлчлэгчтэй эелдэг ярилцаж, зам зуур агсам согтуу тавихгүй гэсэн амандаа хүрсэн гэнэ. Кейт Мосс Туркт согтууруулах ундааны хамаарлаас гарахаар очсон ч түүнд тус болж чадаагүй бололтой.
Тухайн нислэгээр зорчсон нэгэн “Мосс их согтуу байсан. Түүнд бусад хүмүүс хамаагүй юм шиг л аашилж, маш чанга ярьж, маргаж харагдсан. Хэрвээ би ийм согтуу хэрнээ тийзгүйгээр онгоц руу зүтгэсэн бол аль хэдийнэ гаргаад хаячихна шүү дээ. Харин тэр бол Кейт Мосс болохоор бүгд л өмнө нь бөхөлзөөд эхэлсэн” гэж хэвлэлд өгүүлжээ.
Харин EasyJet компанийн зүгээс “Нислэг Кейт Моссоос болж хойшлогдоогүй. Бүх зорчигч- мөнгөө төлж, тийзээ аваад л ниссэн” хэмээн мэдэгдээд байгаа ажээ. Одоогоор нэрт загвар өмсөгч энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна