Нэг хэсэг дуучин Б.Энхмэндийн дурлалт залуу гэгдтлээ хослон дуулсан Г.Чинболор хэзээний л нийгмийн идэвхтэй, хариуцлагатай нэгэн гэдгийг мэдэх хүмүүс нь хэлдэг. СУИС-д ороход нь оюутны холбоо гэж байгаагүй учраас хөгжмийн зохиолч н.Батхуяг гуайтай хамтран оюутны холбоо байгуулж, анхны хурлыг нь хийж байсан гэхээр тэр үнэхээр л шаргуу нэгэн л дээ. Дууны урлагт өөрийгөө харуулан ид гарч ирэх үедээ хувийн амьдралаа ч сүрхий цэгцэлж чадсан сүйхээтэй шар дунд сургуулийн ширээнээ тохой залган сууж, түүгээр ч барахгүй үерхдэг байсан н.Цэцэгдарьтайгаа амьдрал зохиож, Ч.Мишээл нэртэй хөөрхөн охины аав болж, сайхан амьдарч байгаа. Ойр дотныхон нь хос хоёрыг бие биенээ ихэд дэмждэг, хэн хэнийхээ ажлын онцлогийг сайн ойлгодог гэх юм билээ. Г.Чинболорын тухайд гэргийдээ жаахан охин байхаас нь дурласан болохоор сургуулийнхаа волейболын тэмцээнд ороод тоглож байхад нь хамгийн ихээр балиашигладаг байсан аж. Гэргий нь дараа нь “Уурхайчин” багийн тамирчин болоход ч хамгийн шилдэг балиашиг үзүүлэгч нь мөн л Г.Чинболор байж. Гэргий н.Цэцэгдарь нь ч нөхрийнхөө уран бүтээлийн хамгийн эхний сонсогч болж урмын үгээр мялаах дуртай гэнэ лээ.

М.СОНОР
Сэтгэгдэл байхгүй байна