Топ Д.Болормаа “шинэ морьд” уях нь ээ...

Монголын загварын ертөнцийн акул Топ Д.Болормааг “Монгол модель” агентлагийн захирал, олон арван шавьтай гэдгээр нь бид сайн мэднэ. Тэгвэл Д.Болормаа  “New Model” агентлагийг байгуулжээ. Тэрбээр шавь бэлтгэх их үйлсээ өргөжүүлэхийн тулд ийм агентлагтай болсон бололтой.  Д.Болормаагийн хайртай шавь нар нь одоо загварын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа олсон чадварлаг моделиуд байдаг. Ямартаа л Д.Болормаа  “Монгол модель” агентлагаас анх мисс тодроход ихэд баярлаж  “багшийн эрдэм шавиас гэдэг миний хүүхдүүд бүгдийг сайн хийсэн. Би өнөөдөр морины уяач  шиг л баярлаж байна. Учир нь уяач хүн сойсон мориныхоо зан, явдлыг анддаггүй шиг, охидуудаа ийм амжилтад хүрнэ гэдэгт анхнаасаа итгэлтэй байсан” хэмээн ярьж байсан юм. Тэгвэл одоо Топ Д.Болормаа шинэ морьд уях нь ээ.

Н.ДАРИЙ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025