Жей Ло залуу дуучинд бэлгийн дарамт учруулсан гэгдэв

Карьераа дөнгөж эхэлж байгаа дуучин Родриго дуучин, жүжигчин Женнифер Лопесыг өөрт нь бэлгийн дарамт учруулсан гэж цагдаад гомдол гаргаж, 10 мянган  ам.доллар нэхэмжилжээ.
Руис ярихдаа 2008 онд Жей Логийн  “итгэмжлэгдсэн хүн”-ээр дамжуулан цомгоо өгсөн бөгөөд удалгүй дуучин бүсгүйгээс өөр цомог болон нүцгэн зургаа илгээхийг хүссэн захидал хүлээн авчээ. Тэрхүү захидал нь Родриго Руист хөгжмийн карьераа өсгөх болон Же Лотой романтик харилцаа тогтоож болох найдварыг төрүүлсэн гэнэ.
Тухайн үед Жей Ло Марк Энтонитэй гэрлэсэн байжээ. Родриго ч түүнд шинэ цомог болон нүцгэн зургаа явуулж, оронд нь Лопесоос хэд хэдэн захидал хүлээн авсан байна.
Гурав дахь буюу сүүлийн захидалд  Жей Лод "өөр шинэ эр хүн” байгаа гэдэгтэй Руисыг эвлэрэх  ёстой талаар өгүүлсэн төдийгүй тэр эр Жей Ло хоёрын амрагийн явдлын талаар ёс бус хэллэгтэй үгс бичсэн байжээ.

Лопесийн захидал түүний сэтгэл санаанд хүчтэй нөлөөлж, эмчид хандахад хүргэсэн талаар Руисын өмгөөлөгч ярьсан байна. Гэхдээ Жей Логийн эсрэг үүсгэсэн Руисын зарга үндэслэлгүй бөгөөд учир нь тэдгээр захидлыг Жей Ло биш харин өдгөө 53 настай, дуучин бүсгүйтэй ямар ч холбоогүй эмэгтэй бичиж байсан хэмээн "TMZ” бичжээ. Тиймээс дуучны бие төлөөлөгчид Родригог өргөдлөө буцаан татахыг зөвлөсөн гэнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025