Үндэсний хувцасны шоу болно

Энэ зуны хамгийн том үндэсний хувцас загварын шоу  "Nomadic fashion show” ирэх сарын 8-ны баасан гарагт “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор”-ын гадна талбайд болох гэж байна.
Улаан хивсний  ёслолоор эхлэх тус шоунд монголын 20 орчим үндэстэн ястаны нүүдлийн аж амьдралд зохицсон, тухайн цаг үеийнхээ түүхэн онцлогийг өөртөө шингээсэн уран нарийн хийц, өнгөний бэлэгдэлээр улам баяжигдсаар ирсэн, оюуны болон үнэт эдийн соёлын үнэт өвийг танилцуулах аж. Тухайлбал, 18, 19-р зууны үеийн монголын үндэстэн ястангуудын хувцас өмсгөлөөс санаа авч монголчуудын хувцас өмсгөл, эд зүйлст өргөн хэрэглэгддэг байгаль ан амьтаны дүрсээс гаралтай үндэсний хээ угалзыг шигтгээ гар хатгамалаар чимэглэж урласан орчин үеийг харуулсан авангард загварыг толилуулах юм байна.

Морин хуурын чуулга, Монгол баатар загварууд, Эзэнт гүрний хатад загварууд, Дундад зууны буюу сэргэн мандаж байсан монголын эзэнт гүрний үеийн монгол хатадын үс засалт, малгай, хувцас өмсгөлөөс санаа авсан зэрэг олон  сонирхолтой загварыг үзэгчдийн хүртээл болгох аж.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025